Ордныг засах 2.2 тэрбум төгрөг тийм ч их мөнгө биш гэнэ үү
Мэргэжлийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа л улс орны эдийн засаг хүнд байна, улсын авдар хоосон байна гэж ярьж эхэлсэн. Тиймээс ч тэвчиж болох бүх зардлыг хасч, танаж байгаа.
Харин хамгийн харамсалтай нь эдийн засгийн хямралыг даван туулахын тулд өөрөөсөө эхэлнэ хэмээн уриалаад байсан төрийн түшээд өөрсдийнхөө ямба тухаа хангахаа мартаагүй юм. Тухайлбал, ирэх оны төсвийн төсөл дээр Төрийн ордны засвар, тохижилтод зориулж 2.2 тэрбум төгрөгийг тусгажээ.
Төрийн ордны их танхим буюу Ардын их хурлын танхимд энэхүү санхүүжилтийг зарцуулах гэнэ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Төрийн ордон засах 2.2 тэрбум төгрөг тийм ч их мөнгө биш. Харин ч Төрийн ордны засварыг хийхэд 10 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байснаас ирэх оны төсөв дээр хоёр тэрбумыг л суулгасан” гэх хариултыг өгөөд байгаа юм.
Тэгвэл хэдхэн гишүүдийн ямбыг эдлүүлэхэд энэ хэмжээний мөнгө зарцуулж байгаа хэрнээ хэдэн мянгаар хүн хүүхэд хохироож, мөнгө хэмнэх үйлдлээ тэд мартаагүй юм. Тухайлбал, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн үйлчлэлийг 2021 он болгон хойшлуулсанаар төрийн түшээд 2017 ондоо 5.6 тэрбум төгрөг хэмнэнэ гэж байгаа. Өөрөөр хэлбэл, тэдний хэлж байгаагаар Төрийн ордон засч хүрэхгүй мөнгө буюу 5-6-хан тэрбум төгрөгийг хэмнэхийн тулд 1200 орчим хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байсан 6700 иргэдийг хохироож байгаа юм.
Уг нь эдийн засаг хүнд байгаа энэ жилүүдэд барилга байшингийн их засвар, болон шинээр барилга барих зэрэг хөрөнгө оруулалтын зардлыг ойрн дөрвөн жилдээ тэвчих ёстой байлтай. Засгийн газар хэмнээд байгаа гэх боловч хачир дээрээ хэмнэлтийг хэн дээр, хаана хийгээд байгаа нь хачирхал төрүүлээд эхэллээ.
Эх сурвалж: mminfo.mn
URL: