Өршөөлөөр суллагдсан этгээд дээрэм хийжээ

“Мөрийтэй тоглоомын газарт 30 гаруй хүнийг хутгалсан хэрэг гарлаа” гэх мэдээлэл өнөөдөр өглөө цацагдсан. Тэгвэл ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс энэ мэдээллийг үгүйсгэлээ.

3878

Харин зэвсэглэсэн этгээдүүд их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг гарсан гэдгийг тус төвийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн хэллээ.

 

Хэргийг тодруулбал, энэ сарын 10-ны шөнийн 00 цагийн үед “Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны … орон сууцанд зодоон болоод байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн албан хаагчид шалгахад тус байранд хэсэг бүлэг этгээд дайран орж, зэвсэг ашиглан дээрэм хийсэн байна. Хэргийн улмаас их хэмжээний мөнгө болон бусад эд зүйлс алдагдсан байна. Тухайн үед тус байранд 10 хүн байсан аж.

 

Хэргийн мөрөөр Эрүүгийн цагдаагийн газар болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид шуурхай ажиллаж, гэмт хэргийг үйлдсэн гэх А, Б нарыг баривчилжээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.3 дугаар заалтын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байна. Сэжигтэн А, Б нартай хамтран гэмт хэрэг үйлдсэн гэх этгээдүүдийг илрүүлэхээр ажиллаж буй аж. Мөн хэргийн улмаас алга болсон их хэмжээний мөнгө болон эд зүйлс, хэргийг үйлдэхдээ ашигласан галт зэвсгийг хайж байгаа гэсэн мэдээллийг өгөв.

 

Дээрмийн хэргийг үйлдсэн гэх Б нь хар тамхины хэргээр шалгагдаж, батлан даалтад байхдаа энэ хэрэг үйлджээ. Харин нь А нь ял шийтгэл эдэлж байгаад өршөөлийн хуулиар суллагдсан юм байна.

 

В.Бат

http://www.shuud.mn/content/read/474502.htm


URL:

Нэр: Батаа Огноо: 10 October 2016

Ландага хочит Батцэнгэл ах гэсэн ак буутай ороод дээрэмдсэн гэсэн энэ буудал хөлсөлж тоголдог покер байр тохижуулаад тоголоод байгаа покер ,рулет бас энэ автомат тоголоомын газаруудыг цэгцэлмээр юм аа Чингэс дарга аа таниас өөр дарга дээр арай ийм их байгаагүй шүү энэ тоголоомын газаруудыг үнхээр цэгцэлж өгөөч

Сэтгэгдэл бичих