ЦЭЦИЙН ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААН ХОЙШИЛЛОО

3Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх хуулийн этгээдийн хэлбэр нь хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байхаар хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдааныг аравдугаар сарын 12-ны өдөр хийхээр товлосон боловч Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас уг хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байна.

Үндсэн хуулийн цэц дээрх хүсэлтийг харгалзан үзэж Дунд суудлын хуралдааныг аравдугаар сарын 21-ний өдрийг хүртэл хойшлууллаа хэмээн Цэцийн хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих