Б.Цогтгэрэл: Ховдоос хөөрч чадаагүй онгоцны хохиролд найман тэрбум төгрөг яригдаж байна

147606390757faf2a30f814Ховдоос Улаанбаатарыг зорих гэж байсан  МИАТ ХК-ийн Боинг онгоц өнгөрсөн тавдугаар сард хөөрч чадалгүй саатаж байсан юм. Тухайн үед ОМ7056 нислэгт техникийн доголдол гарч хөөрөхөөр хурдаа авах явцдаа нислэгийн зурвасаас гарсан мэдээллийг өгч байв. Юунаас болж саатав гэдгийг ажлын хэсгийнхэн тогтооно гэснээр онгоцыг хэрхэн хэдэн төгрөгөөр засварлах талаар мэдээлэлгүй байв. Тэгвэл Зам тээвэр хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл цахим хуудсандаа “Ховдын нисэх буудал дээр 5 сард болсон явдал одоогоор 8 тэрбум орчим төгрөгийн хохирол яригдахаар байна” хэмээн жиргэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих