Д.БААТАРСАЙХАНЫГ АЖЛЫН АЛБАНЫ ДАРГААР ТОМИЛЖЭЭ
Төрийн албаны зөвлөлийн 31 дүгээр хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны даргын, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцсан байна. Ингээд сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан Ө.Баянмөнхийг Өмнөговь аймгийн Тамгын газрын даргаар томилуулахаар нэр дэвшүүлж, Засгийн газарт саналаа хүргүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны даргын сонгон шалгаруулалтад дөрвөн иргэн оролцож хамгийн өндөр оноо авсан Д.Баатарсайханыг ТАЗ-ийн Ажлын албаны даргад нэр дэвшүүлж, томилсон байна.
Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн ажиллах журамд өөрчлөлт оруулж, Төрийн албаны зөвлөлийн Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Салбар зөвлөлийг байгуулж, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталжээ.
olloo.mn
URL: