2 толгойтой хүүхэд мэндлэв
Энэтхэгийн Жавахарлал Неругийн нэрэмжит нэгдсэн эмнэлэгт хоёр толгойтой хүүхэд мэндэлжээ. Төрөлт явагдсаны дараагаар эх, хүүхэд хоёр эмнэлгээс яаралтай гарсан учраас шинээр мэндэлсэн хүүхэд амьсгал хураасан байна. Энэ хүүхдийг 28 настай бүсгүй төрүүлжээ. Хүү эрүүл саруул мэндэлсэн ч амьсгалахдаа зарим нэг хүндрэлүүдтэй учирч байсан гэнэ.
Эмч нар түүнд мэс ажилбар хийхгүй байхаар шийджээ. Хүүхэд нэг биетэй, хоёр гар, хоёр хөлтэй байсан хэдий ч хос дотоод эрхтэнүүдтэй байлаа. Ийм ихрүүдийг мэс заслын аргаар салгах боломжгүй байдаг аж. Хүүхдийг сэхээн амьдруулах тасагт хэвтүүлсэн ч эцэг, эх нь түүнийг гэртээ яаравчлан авч гарснаар өөд болсон байна. Эх сурвалж www.wikimon.mn
URL: