УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Анод”-оос 4,2 тэрбум төгрөг авч дампуурахад нь “хандив өргөжээ”
Анод банкны хэрэг шийдэгдэлгүй жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд тус банкийг дампууруулахад нөлдөөлсөн хүмүүсийн нэрс нэмэгдсээр байна. Тэдний нэгэнд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир зүй ёсоор нэрлэгдэж байгаа юм. Тэрээр 1998 онд Анод банкыг үүсгэн байгуулахад гар бие оролцож 1 тэрбум төгрөг дүрмийн санд оруулж байжээ. Харин түүнээс хойш хувь нийлүүлэгч гэдгээрээ тус банкнаас мөнгө зээлсээр байж. Ер нь энэ банкны хувь эзэмшигчид гэж хэрэгт холбогдоод байгаа банкны удирдлагуудаас гадна “Гацуурт”-ын Л.Чинбат, “Алтжин”-гийн Г.Алтан, иргэн Д.Наранбаатар, “Түшиг”-ийн Баттүвшин, УИХ-ын гишүүн Д.Дамба-очир нар байж. Харин тэдний зээл нийт хохирлын 39 хувь буюу 48,7 тэрбум төгрөг болж байгаа аж. 39 хувь гэдэг банк дампуурахад хангалттай тоо. Хувь нийлүүлэгч гэдэг халхавчийн дор хадгаламж эзэмшигчдийн мөнгөнөөс дураараа зээлдэг байдал нь банк дампуурах том шалтгаан болсон гэдэг. Энэ утгаараа УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир ч энэ хэрэгт холбогдож байна. Тэрээр 2008 оны сонгуулийн өмнө 4,2 тэрбум төгрөг тус банкнаас авчээ. Харин хэдийг нь сонгуулийн сурталчмлгаандаа хэрэглэсэн гэдэг нь тодорхойгүй. Хэрэв энэ мөнгөнөөс сонгуульдаа зарцуулсан бол хууль бус орлогоор сонгуулийн санхүүжилт хийж түмнийг төлөөлөх төрийн эрхийг хууль бусаар авсан болж таарч байгаа юм. Иргэдийн дунд “замын там” нэрээрээ танил болоод байгаа энэ хүний нэр хүнд “шороо бужигнуулж” байгаа дээрээ “Анодын аранга” нэр авбал бүр “газар доогуур” орох вий. Яанаа, энэ хүн. Удахгүй бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал УИХ-д ирж мэдэх л юм.
URL: