ТОЛГОЙТООС АМГАЛАН ӨРТӨӨ ХҮРТЭЛ 8000 УЛИАС МОД ТАРИНА
Хотын Ерөнхий менежер нийслэлийн хэмжээнд 2016-2020 онд ногоон байгууламжийн чиглэлээр баримтлах бодлогыг Нийслэлийн Засаг даргад танилцууллаа.
Намрын тохижилт, Бүх нийтээр мод тарих ажлын хүрээнд Толгойтоос Амгалан өртөө хүртэл 17 км төмөр замын хамгаалалтын зурваст, төмөр замын 2 талаар Сибирийн 3.5-4 м өндөртэй улиас мод тарина. Энэхүү ажлыг ногоон байгууламжийн чиглэлээр мэргэшсэн, мод үржүүлгийн газартай, хүн хүч, машин техник технологийн нөөцтэй цэцэрлэгжилтийн мэргэжлийн хувийн хэвшлийн байгууллагууд хийж, 3 жилийн арчилгааг хариуцан гүйцэтгэнэ.
Ийнхүү ирэх 4 жилд Улаанбаатар хотын иргэд Налайхаас Сонгинохайрхан дүүргийн 61-ийн гарам хүртэлх төмөр замын хамгаалалтын дагуу 2 талаар тарьсан /хайлаас, улиас/-ийн ойн зурвас дундуур төмөр замаар зорчино хэмээн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
URL: