7 мянган айлын орон сууц борлуулалтгүй, эзнээ хүлээж байна

193719-03102016-1475479644-451816189-oron_suutsӨнгөрсөн наймдугаар сарын 31-ний байдлаар Улаанбаатар хотод ашиглалтад орсон, захиалга авч буй 29700 айлын орон сууц байгааг албаныхан хэллээ.

 Эдгээр орон сууцны борлуулалтын явц 76 хувьтай байгаа бөгөөд 7 мянга гаруй  айлын орон сууц ашиглалтад орсон ч борлуулалтгүй эзнээ хүлээж буй аж.
“Тэнхлэг Зууч” ХХК-ийн гаргасан судалгаагаар  банкууд өнгөрөгч 8 дугаар сард нийт 1299 зээлдэгчид 75.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор ипотекийн зээлийн үлдэгдэл 3893.5 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 86221-д хүрчээ. Ингэснээр наймдугаар сарын эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлт өмнөх сартай харьцуулбал 0.2 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 8.7 нэгж хувиар буурч 19.2 хувьд хүрээд байна. Түүнчлэн тус сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдлийн 99 хувь нь төгрөгийн зээл, 1 хувь нь валютын зээл эзэлж байна. Ипотекийн зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн зээл 3.3 хувь, чанаргүй зээл 1.3 хувьтай байгааг Төвбанкнаас мэдээллээ.
 Одоогоор нийслэлд 500 орчим орон сууцны төсөл хэрэгжиж байгаагаас 47 хувь буюу 43 200 айлын орон сууцны захиалга эхэлжээ. Харин 43 хувь нь захиалгаа авч эхлээгүй  бөгөөд барилгын ажил нь ид өрнөж буй гэнэ.  Үлдсэн 10 хувь нь буюу 9200 айлын орон сууцны захиалга түр зогссон байна.
Энэ онд нэмэлтээр 11400 айлын орон сууц ашиглалтад орох төлөв байгааг албаныхан тодотголоо.
 Б.Заяа
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих