Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын хэн нь НОВШ БОЛОХ НЬ удахгүй тодорно

87ebb717c2d40835greatСүүлийн үед хотын мээр асан Э.Бат-Үүлийг Ерөнхийлөгчийн зөвлөх Нийслэлийн АН-ын даргын ажлаа өгөх хэрэгтэй гэж хэвлэлээр мэдэгдсэн нь Э.Бат-Үүл баатрын эгдүү, уур хоёрыг зэрэг хүргэжээ. Монгол төрийн тэргүүн аль нэг намын гишүүн бус байдаг тул тэр тусмаа түүний зөвлөх нь ямар нэгэн намын дотоод асуудлаар хэвлэлээр мэдэгдэл хийх нь зохисгүй үйлдэл юм.

Гэтэл ардчиллыг Монголд нутагшуулахын төлөө хамтран зүтгэж байсан нөхрийнх нь албат ийнхүү болчимгүй мэдэгдэл хийсэн нь цаанаа Ц.Элбэгдоржийн явуулга байсан гэж Э.Бат-Үүл мэдэгдэв.

Д.Сосорбарам нар Э.Бат-Үүлийг өмөөрч, АН-ыг тарааж шинээр нам байгуулах тухай хэвлэлээр мэдэгдсэн нь учир дутагдалтай мэт санагдана. Чухамхүү тэд АН-ыг авсанд орох хүртэл нь чирчихээд одоо түүнд хиймэл амьсгаа хийж, сэхээн амьдруулахаас гаргахаа бодох байтал ийнхүү нутаглуулахаар сэтгэл шулуудсан нь хоёрыг бодогдуулна. Тэгээд ч нас нь явсан АН-ын партизанууд өөрсдөө тэтгэвэртээ гарч, тус намыг авч явах эрхэм үүргийг залуу хойч үедээ өгсөн нь дээр юм.

Гэвч тэд өөрсдийгөө хөгширч, зөнөөгүй, улс төрөөс холдох болоогүй гэж үзэж байгаа нь дээрх мэдэгдлээс тодхон харагдана. С.Зоригийн хэрэгт Э.Бат-Үүлийн нэр аль дээрээс хойш холбогдож, тус хэрэгт түүнийг яллагдагчаар татсан нь улам бүр байдлыг хүндрүүлэв. Б.Булганыг 11 cap хорьсны эцэст мөрдөнгөөс суллаж, хэргийг нь прокурорт шилжүүлэв. Тэгэхлээр энэ Шинэ жилээс өмнө Э.Бат-Үүл Баатарт барих өвлийн өвгөний нэгэн сюрприз бэлэг бол түүнд шүүхээс ял оноож магадгүй байгаа юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд чухам юуны учир эрхэм нөхрөөсөө зайгаа барих болов гэсэн асуулт өөрийн эрхгүй урган гарч ирнэ.

Уг нь түүний орыг залгаж Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай байсан Э.Бат-Үүл Баатрын хувьд юун Ерөнхийлөгчтэй манатай болж байх шиг байна. Энэ бүхний цаана ирэх жил МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших эрхээ бараг өвөртөлсөн тус намын дарга М.Энхболд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын хувийн харьцаа хамтын бизнесээс нь болж улам бүр тэлж байгаагаас үүдэлтэй гэж зарим нэг ажиглагчид үзэж байгаа бол нөгөө нэг хэсэг нь Э.Бат-Үүлийг С.Зоригийн аллагыг зохион байгуулаагүй ч онц ноцтой хэргийг нуун дарагдуулсан гэрчийн этгээд болохыг тагнуулын шугамаар Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч мэдсэн тул эртхэн түүнээс зайгаа барихаар шийдсэн нь энэ гэж үзэх хүмүүс ч байна. Тиймээс Э.Бат-Үүл Баатрын хувьд өдгөө нуман тулгуурт ороод байгаа билээ. Бүхий л үнэн мөнийг гагцхүү Монгол Улсын шүүх л тогтоох үлдээд байна.

 

МАШ НУУЦ сонин №17 /18/ 682-683/


URL:

Нэр: irgen Огноо: 4 October 2016

Bat-uul baatart itgej bnaa, ter tiim novshiin er hun bish.

Нэр: зочин Огноо: 4 October 2016

Булган авгай чулуу хөөлгөж байгаа байхаа.

Сэтгэгдэл бичих