УИХ-ын дарга хэлсэн үгэндээ Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлахыг онцлов
Өмнөх УИХ-ын хэлэлцэхээс айж байсан Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг одоогийн шинэ УИХ энэ намрын чуулганаараа хэлэлцэнэ гэдгээ мэдэгдлээ.
Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 онд өргөн барьсан ч тухайн үеийн парламент хэлэлцэхгүй буцаасаар байсан билээ. Үүний учир нь уг хөтөлбөрийг баталбал Авлигатай тэмцэх газар улам хүчирхэгжинэ гэсэн айдас болгоомжлол Ардчилсан намын албан тушаалтнуудад байсан юм. Үнэндээ энэ хөтөлбөр батлагдсанаар Авлигатай тэмцэх газар хүчирхэгжих бус авлигатай хийх тэмцлийг үндэсний хэмжээнд өргөжүүлж, төрийн болон хувийн хэвшлийн бүх салбарт, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд олон нийтийн оролцоо, хяналттайгаар авлигын эсрэг тэмцэх нөхцөл боломж бүрдэх юм. Тиймээс энэ намрын чуулганаар Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг батлах шаардлагатай гэж УИХ-ын дарга М.Энхболд өчигдөрийн чуулганыг нээж хэлсэн үгэндээ тодотгосон юм.
ЧОЙ
URL: