БНСУ-ЫН ЦАГААЧЛАЛЫН АЛБА ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ХУГАЦААГ СУНГАЖЭЭ
БНСУ-ын Цагаачлалын албанаас хэрэгжүүлж багаа тус улсад визийн хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг сайн дураараа нутаг буцахад нь өршөөл үзүүлэх аяныг 2016 оны а12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгасан байна. Визийн хугацааг хэтрүүлэн оршин сууж буй гадаадын иргэд дээр дурдсан хугацаанд сайн дураараа нутаг буцах тохиолдолд БНСУ-д буцаж орох эрх нь нээлттэй байх ажээ.
БНСУ-ын Цагаачлалын албаны мэдээллээр тус улсад манай улсын 32817 иргэн оршин суудгаас 9700 орчим нь визийн хугацаагаа хэтрүүлсэн байгаа бөгөөд энэхүү аян хэрэгжиж эхэлснээс хойш 822 иргэн сайн дурын үндсэн дээр эх орондоо ирээд байгаа юм байна.
Эх сурвалж: Консулын газар
URL: