Ц.Нямдорж: Уучлаарай одоо надад МАН хамаагүй шүү…Мафи бий боллоо

3695

Хууль зүй, дотоод хэргийн сайд, дэд сайдаар 15 жил ажилласан, МАН-ын удирдах зөвлөлийн гишүүнээр 20 гаруй жил ажиллаж буй УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалын асуудлаар улстөрийн ноцтой байр суурь илэрхийллээ. Би “Эрдэнэт” үйлдвэрийн төлөө бүгдтэй тулалдана гэдэг түүний байр суурь засгийн газрыг огцруулах санаачлага хүчтэй буйг баталлаа.
1. Төрийн 3-н өндөрлөг, сөрөг хүчин оролцсон энэ хуйвалдааны эсрэг би эцсээ хүртэл явна
2. 2016 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газар хөдлөхгүй байгаа тул би ил гарлаа
3. Ж.Эрдэнэбатын засгийн газрын нэр бүхий 2 сайд үүнийг хамгаалж эхэллээ
4. “Эрдэнэт” үйлдвэрийн 49%-ийг ОХУ-ын тал худалдахдаа Монгол-Оросын нөлөө бүхий хүмүүсээр дамжсан
5. “Эрдэнэт” үйлдвэрийг худалдаалсан банкны хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шалгах ёстой
6. “Эрдэнэт” үйлдвэр 100% Монголын төрийнх болох ёстой
7. 2016 оны УИХ, аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялахад энэ асуудал чухал нөлөөлсөн.
8. МАН-ын УИХ-ын гишүүд эрийн сайндаа сонгогдсон мэт асуудалд хандахаа боль.
9. 2016.06.28 өдөр МАН “Эрдэнэт” үйлдвэрийн хуйвалдааныг илчилж засна гэж мэдэгдэл хийсэн нам шүү
10. Би УИХ-ын гишүүд, сайд нартай аюултай муудалцаж байна. Нуух юм байхгүй. Туйлын хүнд байна.

Э. Тайвантөр

https://www.facebook.com/Taivnaanbnoo/posts/1065974836803894


URL:

Сэтгэгдэл бичих