Э.Бат-Үүлийн метроны үлгэр төгсөж, Су.Батболдын төмөр замын үлгэр эхэлнэ

wlh6uw0petУлаанбаатар хотын 2020 хүртэл ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох төслийн хүрээнд Налайх, Багануур, Жаргалант, Партизан зэрэг газруудыг дагуул хот болгон хөгжүүлэхээр болсон.

Тэгвэл уг төлөвлөгөөнд багтсан энэ ажил Засаг дарга Э.Бат-Үүлийн үед эхэлсэн ч Су.Батболдын үед тэрхүү төлөвлөгөөг өөр арга хэлбэрээр хэрэгжүүлэх бололтой. Э.Бат-Үүл Засаг дарга байхдаа тус дагуул хотуудыг холбосон метро барина гэж амалж байсан. Гэвч эдийн засгийн хямралтай байгаа үед метро барих боломж тун хомс болжээ.

Тиймд шинэхэн дарга Су.Батболд дээрх дүүргүүдийг төмөр замаар холбож, хот дүүрэг хоорондын тээврийг шийдэж магадгүй байна.

Хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд тус газруудын дэд бүтэц, зохион байгуулалтыг сайжруулахад төмөр зам тавих, шинэчлэх, хөгжүүлэх шаардлага тулгараад байгаа аж. Өөрөөр хэлбэл, хот, дүүргийн зорчигч тээвэрт ашиглагдаж байгаа төмөр замыг шинэчлэх ажилд одоогийн Засаг дарга Су.Батболд анхаарч ажиллахаар болжээ. Мөн Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын шинэ нисэх онгоцны буудал хүртэл төмөр замын маршрут гаргаж төмөр зам дагуу хөгжлийн коридор үүсгэх төслийг дахин судалж эхэлжээ. Ингэснээр өмнөх Засаг дарга Э.Бат-Үүлийн метроны үлгэр түр хойшилж байна.

Д.Ирээдүй

Breakingnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих