“Хожимдсон Гэмшил” (өгүүллэг)

147520068257edc6aab0321Тосгоны энхэл донхол шавартай замаар бүхээгтэй ногоон машин түр түр дуугарсаар айсуу. Тосгоны зөвлөлийн дүнзэн байшингийн дээр “Эх орны дайны эрэлхэг хөвгүүд гэртээ тавтай морил” гэсэн бичиг тодоос  тод дурайна. Каганка тосгоны бүхий л хүмүүс цугларч баяр хөөр, уй гашуу бүгд л энэ талбайд боллоо. Дайнаас амьд эргэж ирэгсдийн гэрийнхэн дайны хүнд хүчирийг хоромхон зуур мартаж магнай тэнийж байхад үрэгдсэн  дайчдын ар гэрийхэн тэр маань байсан бол ингээд л хүрээд ирэх байсан байна шүү дээ гэж бодход дотор нь улам зурагдан шаналж байлаа. Эдний нэг нь Анна Петровна. Үрчлээтэй духны доорооc гунигтай харах түүний нүдэнд хүү Павел нь харагдсангүй.

Тээр цаана буржгар Саша зогсож байгааг сая олж хараад Сашаг чиглэн алхлаа. Дэргэд нь очоод юу хэлэхээ, юу асуухаа мэдэхгүй байтал Саша сая таньж Анна Петорвна та сайн уу? гэж баяртай гараа өргөв. Анна Петровнагийн гунигтай харцыг харсанаа Саша төв болж уучлаарай Павел хорих ангид байгаа удахгүй суллагдах байх гээд цааш эргэлээ. Тосгонд баяр хөөр. инээд наргиа хаа сайгүй цалгилж бүх хүний нуруу тэнийсэн сайхан өдрүүд эхэллээ. Гармони хөгжмийн цоглог аяс газар бүр хангинан тосгоны гудамжаар цэргээс ирсэн залуус бүсгүйчүүлийг сугадан алхацгаана.Ира тэдгээр залуусыг харж байснаа санаа алдаад гэртээ орлоо. Аманцар Люся, Ира  чи сонссон уу? Павел хорих ангид байгаа, урвагч байсан юм байх тэгээд л хоригдсон юм гэнэ. Чи дэмий хүн хүлээх хэрэг байгаа юм уу? Энэ Вася чамайг гээд л байгаа шүү дээ, бодмоор юм даа гэж ярьж байсан санаанд нь орно. Каганка тосгонд шинэ амьдрал  буцалж эхлэв.Ганц Анна Петровна тосгон уруу ирдэг машин замыг сэтэртэл ширтэж өдрийг өнгөрөөнө. Тосгоныхны амнаас ам дамжсан нэг яриа бол Анна Петорвнагийн хүү Павел урвагч байсан гэдэг яриа байлаа.

Хүмүүс алгуур Анна Петровнатай хөндий харьцдаг болжээ. Васягийн цэрэг цамцны энгэр дээр нь нэг ширхэг одон гялалзах бөгөөд түүнийгээ тэр байнга л арчина. Васягийн байлдаж явсан түүхийг сонссон хүн үнэхээр л баатар эр юм даа гэж бодно.

София эгч, Ира танай Павелийн сүйт бүсгүй байхаа? юу болж байнаа Васяг дагаад салахаа болилоо гэхэд Анна Петровнад хэлэх үг олдсонгүй.

Үүнээс хойш хэд хоногийн дараа бүхээгтэй ногоон машин Анна Петровнагийн гэрийн өмнө зогсоход сахал үс нь ургаж ядарсан Павел буужээ. Хэд хоног өнгөрсөн боловч Павелтай уулзах гэж хэн ч ирсэнгүй, Ира ч үзэгдсэнгүй. Ира тас тас хөхрөн Васяг сугадан гудамжаар алхахдаа нүднийхээ булангаар хашаандаа түлээ хагалж буй Павелыг харсанаа хараагуй юм шиг Васятай ярилцан алхлаа. Павел тэдний араас удтал харж зогссоноо түлээгээ хагалав. Павел гандсан цэрэг цамцтайгаа орж гаран гэрийнхээ ойр 3yypын ажилыг хийж харагдана.

Хааяa тосгоны дэлгүүр орохоор явхад бүх л хүмүүс түүнээс нүүр буруулна.

Удалгүй Вася, Ира хоёрын хурим болох нь гэдэг яриа тосгоноор яригдаж эхлэв.

Нартай сайхан өдөр хурим эхэллээ. Васягийнх Павелийн хамар хашаа тул хир олон зочид ирсэн, хир нижгэр болсон нь харагдаж байлаа. Үд өнгөрч дуу хуур ид дундаа идээ дундаа дундрах талдаа орж байлаа. Доод төгөлийн замаар 3-н том ногоон тэрэг тоос татуулан давхисаар Анна Петровнагийн хашааны өмнө зогслоо. Хуримын дуу хуур намдан бүх зочид зөвхөн тэр машинуудыг харцгаана.Энгэр дүүрэн одон тэмдэгтэй хэдэн цэргийн дарга нар Анна Петровнагийн гэр уруу орцгоов. Хуримын зочид Анна Петровнагийн гэрийн зүг харцгаан юу болох гэж буйг тааж ядан байхад Вася ай хөөрхий ахиад л  баригдаад явах нь дээ ямар хэрэг хийсэн юм бол доо гэхэд бүгд л түгшин харцгаана.

Нилээд удлаа хэн ч гарч ирсэнгүй. Эцэст нь Анна Петровна сандран гарч ирлээ, араас нь нөгөөх цэргийн дарга нар мөн Павел гарч ирлээ. Павел шинэхэн офицер малгай өмсч, пагонгүй шинель нөмөрчээ. 3-н машин дээрээс олон цэргүүд үсрэн бууж нэг эгнээ жагссанаа: зэрэг нирхийсэн дуугаар нөхөр З.Х.У-ын баатар , хошууч таны амрыг эрье гэхэд Павел инээмсэглэн ёслов. Цэргүүдийн эхэнд зогсож байсан өндөр ахлагч нөхөр Батальон захирагчаа таны хэрэг цагаадcaнд баяр хүргэе гээд ёслов.

Павел Васягийн хашаа руу алххад ард нь зогсож байсан дэслэгч түүний шинелийг авлаа.

Павелийн өмссөн шинэхэн офицер кителийн энгэр дээр ЗХУ-ын баатрын алтан таван хошуу хуримын ширээн дээр байгаа болор жүнзнээс ч илүү наранд гялалзан харагдаваа.

Павел инээмсэглэснээ нутгийн ах дүү нар минь сайн сууцгааж байгаарай. Би Эх орны даалгавраар алс Дорнод, Монгол уруу японтай байлдахаар явлаа. Ээжийг минь харж хандаж байгаарай гээд эргэхэд тосгоныхон бүгд л алмайрайн aнгайхийн дээдээр ангайж үг хэлэх сөгөөтэй хүн нэг ч байсангүй. Ирагийн нүдэнд нулимс, Васягийн нүүр час улаан болсоныг хэн ч анзаарсангүй. Цэрэг эрсийн жагсаалын дуу машины дуутай холилдон цууриатсаар  Доод төгөлийн замаар холдон одход Анна Петровна гараа далалсаар тоост замын дунд торойсоор үлджээ.

 Пүрэвсүрэн Батзориг


URL:

Сэтгэгдэл бичих