Хотын дарга ирэх дөрвөн жилд ингэж ажиллана
- Эдийн засгийн өсөлт өрх бүрт
- Хот байгуулалт , дэд бүтэц
- Байгаль орчин, ногоон хөгжил
- Нийгмийн хөгжил
- Засаглал
Хотын даргын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрөөс онцлох тоон ишлэлүүдийг дурьдахад сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нийслэл хот 50 барилгыг өргөтгөх буюу шинээр барих юм байна. Ерөнхий боловсролын сургуулиудыг 2 ээлжинд шилжүүлнэ. “Жаргалтай үрс” хөтөлбөр хэрэгжүүлж, хороо бүрт цэцэрлэг байгуулах ажлыг хийж, сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг 85 хувьд хүргэнэ.
“Орлоготой орон сууц“ хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдээ орон сууцаар хангах, гэр хороололын дахин төлөвлөлтийг “Зөв шийдэл”тэйгээр явуулах ажлуудыг тусгажээ. Нийслэл хотод шинэ цэнгэлдэх хүрээлэнг барьж байгуулан, эрүүл мэндийн салбарт “Хүүхдийн төрөлжсөн эмнэлэг” барих юм байна. Хэдийгээр эдийн засгийн хувьд улс орон хүнд байгаа ч Улаанбаатар хот бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлж, үр дүнгүй концессын гэрээнүүдийг зогсоож, иргэд рүүгээ чигэлсэн бүтээн байгуулалтыг хийнэ гэдгээ хэлж байна. Хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг дэмжиж, үйлдвэр технологийн паркуудыг байгуулна. Ажлын байр нэмэгдүүлэхэд онцгой анхаарч Нэг өрх нэг ажлын байр гэсэн зорилтыг хэрэгжүүлж, нийслэлийн хотын иргэдээ орлоготой, ажилтай байхад анхаарч, амжиргааны түвшинг өсгөх бодлого барина гэдгээ НИТХ-ын 3 дугаар хуралдаанд ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрөө хэлэлцүүлж байгаа Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд хэлж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: