Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэх Г.Дэнзэнг баривчилжээ

147511555857ec7a26a2c53Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг өчигдөр буюу энэ сарын 28-нд АТГ-аас Баянзүрх дүүргийн шүүгч С.Батжаргалын захирамжаар баривчилжээ.

Түүнийг ЗХХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж Шинэчлэлийн засгийн газрын үед “Эрдэнэс Таван толгой” компаниас тендэр авч, эхнэрийнхээ “Говь повер” компани руу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр өнгөрсөн 2015 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ба энэ хэргийн мөрдөн байцаалт үргэлжилсээр шинэ баримт гарч ирсэн учраас баривчилсан гэж эх сурвалжууд мэдээллээ.

Т.Гэрэл

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих