АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль бидэнд ямар нөлөөтэй вэ?

12049279_10153799883129248_6384405278288296454_n (1)АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль бидэнд ямар нөлөөтэй вэ? Миний л бодлоор лав ямар ч нөлөөгүй.

1. АНУ-ын гадаад бодлого, эрх ашиг байдгаараа л байна, өөрчлөгдөхгүй. Тэнд төрийн залгамж чанар гэж нэг юм утгаараа оршдог. Тэнд ерөнхийлөгч сонгогдох боловч, сайд нараа өөрчлөх боловч төрийн албан хаагчид нь, тэр тусмаа хамаг нууцыг мэддэг ахлах албан тушаалтнууд өөрчлөгдөхгүй. Гадаад бодлого нь ч өөрчлөгдөхгүй. Ганц нэг улсад хандах хандлага нь өөрчлөгдөх боловч дэлхийд хандах хандлага нь өөрчлөгдөхгүй. Яагаад гэвэл эрх ашиг нь хэвээрээ л байж байх учраас.

2. Монголын эдийн засаг АНУ-аас хамаардаггүй. ОХУ, БНХАУ-аас л хамаардаг. 2008 онд дэлхий хямарсан боловч яг үнэндээ Монголд юу ч хямраагүй. Яагаад гэвэл тэр үед манай 2 хөрш ид хүчээ авч байв. Манай хөөрүүнүүд л худлаа намирч байж над мэтээс өгсүүлээд мөн ч олон хүний амьдралаар наадчихсан даа. Гадаад валютын ханшны хуурамч өсөлтөөс хэдэн ченжүүд, банкууд л хожсон. Ганцхан жил өрнөдөг хямрал гэж хаана ч байдаггүй юм. Харин одоо бол үнэхээр хямарч байна.

Тэгээд АНУ-ын ерөнхийлөгч өөрчлөгдөх нь хэнд хамаатай юм гэж үү? АНУ-ын иргэд, тэнд амьдарч байгаа хүмүүст л хамаатай. Харин манайд бол падлий байхгүй. Хэрэв Монгол гэж онцгой анхаарал хандуулчихдаггүй л юм бол….

 

 

Чулууны Дэлгэр

https://www.facebook.com/delger.chuluun/posts/10154675882394248

 


URL:

Сэтгэгдэл бичих