ТЄСВИЙН ємнєх сэрvvлэг
Мах, сvv, талх, будааны vнэ аз болж ирэх оны тєсвийн сургаар єсєхгvй нь даанч сайхан юм аа. Харин тєсєв батлагдсаны дараахь тєрсєн сэтгэгдэл маань ямар байх бол. Магадгvй, тэтгэврийнхэн, араас нь залгаад тєрийн албан хаагчид цалингаа нэмvvлж, эдийн засагт тєсвийн хямрал нvvрлэх вий. Vvнийг манай эрхэм тvшээд бодож vзэх байлгvй дээ. Олон Улсын Валютын сангийнхан манай эдийн засагт зєвлємжєє vлдээсэн. Харин манайх тэр зєвлємжийг эсрэгээр нь явж мэдэхээр байна.
“Монгол Улс байгалийн баялагтаа тvшиглэн цаашид хурдацтай хєгжихєєр байгаа ч ойрын хугацаанд эдийн засгийн томоохон эрсдэлтэй тулгарч болзошгvй. Энэ нь инфляцаар дамжиж нийгмийн ядуу хэсэг болон хувийн хэвшлийнхэнд дарамт болох”ыг ОУВСгийнхан хэлсэн. Vvнээс vvдэн эдийн засгийн халалт бий болох таамгийг ч валютын сангийнхан мэдэгдээд буй. Тиймээс инфляцаа бууруулж, нийгмийн эмзэг хэсгээ хамгаалах vvднээс тєсвийн зарлагаа танаж, мєнгєний хатуу бодлого баримтлах шаардлагатай байгааг єгvvлсэн юм. Гэтэл, тєсєв, мєнгєний бодлого маань мєнхєд зєрчилдсєєр. Ирэх оны тєсєв нэлээн алдагдалтай гарна гэсэн таамаг гарчихсан байна. Тиймээс ирэх оны тєсвийг хамгийн бага алдагдалтай батлаасай. Эдийн засагт суурилсан бус эрvvл сонгууль болох нь тєсвєєс л хамаарна.
Тєсвийн нэмэлт зардлууд нь эдийн засагт томоохон эрсдэлийг тээн авчирч мэдэх юм. Дараагийнх нь Засгийн газар нийгмийн халамжаа зєв хvнд нь єгч, бэлэн мєнгєний тараалтын асуудлаа шийдэх. Тєв банкнаас баримталж буй мєнгєний хатуу бодлого сайшаалтай байгаа хэдий ч хангалттай тєвшинд хvрээгvй. Иймээс бодлогын хvvгээ цаашид дахин чангатгах хэрэгтэй гэж ОУВСийнхан зєвлєж байсан билээ. Монголын эдийн засагт санаа зовнин хэлсэн донор байгууллагын зєвлємж, тєсвийн ємнєх “сэрvvлэг” болог.
ardchilal
URL: