Барилгын хана нурж, долоон хүн дарагджээ

527-1474621817IMG_0226-702x336

Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Мэлхий хад” гэдэг газрын зүүн урд талд “Бүрд Кил” ХХК-ын баригдаж байгаа барилгын хана нурж, долоон хүн дарагдсан байна.

Ослын талаар дуудлага өчигдөр 16:27 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст иржээ. Дуудлагаар НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид шуурхай ажиллан барилгын хананд дарагдаж хүндээр гэмтсэн иргэн Х.Мөнгөншагай /27 настай, эрэгтэй/, С.Мягмарбаатар /27 настай, эрэгтэй/, О.Болдмөнх /22 настай, эрэгтэй/, Б.Бямбасэрж /27 настай, эрэгтэй/, нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн дүүргийн ЯТТТ-д шилжүүлэн өгсөн байна.
Үлдсэн гурван иргэн хөнгөн гэмтэл авсан учраас эмнэлэгт хүргээгүй аж.
Н.Туяа
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих