Баянхонгор аймгийн цагдаагийн газар ШИНЭ байртай болжээ

5Баянхонгор аймгийн цагдаагийн газар шинэ барилгаа хүлээн авлаа.

 Шинэ байртай болсноор иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулсан үр дүнтэй ажил болсон юм.

Барилгын ажлын гүйцэтгэгч байгууллагаар “Хаш гоёо” ХХК ажиллажээ.

Мөн алба хаагчдын ажиллах нөхцөл, боломжийг сайжруулах зорилгоор албан хэрэгцээнд зөөврийн компьютер, автомашин, бусад техник хэрэгсэл хүлээлгэн өгсөн байна.

Шинэ барилгыг хүлээн авах ёслолд УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Монгол Улсын БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Батлан хамгаалах яамны дэд сайд Н.Дуламдорж зэрэг хууль хяналтын байгууллагын удирдлагууд, ЦЕГ-ын зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, Ахмадын хорооны төлөөлөл, иргэд зочид төлөөлөгчид алба хаагчид оролцлоо.

 

Эх сурвалж: ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төв


URL:

Сэтгэгдэл бичих