ргацын баяр-2016” үзэсгэлэн худалдаа Сүхбаатарын талбайд үргэлжилж байна
“Ургацын баяр-2016” үзэсгэлэн худалдаа Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.
Өчигдөр нээлтээ хийсэн энэхүү үзэсгэлэн худалдаанд дүүргийн өрхийн тариалан эрхлэгчдээс гадна Дархан, Сэлэнгэ, Төв, Булган, Ховд, Увс, Өмнөговь аймгийн 60 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож байна.
Нийслэлийн иргэдийн эх орны хөрсөнд ургасан эрүүл, чанартай хүнсний ногоогоор хангах, тариаланчдыг дэмжих зорилготой тус үзэсгэлэнд Өмнөговь аймгийн Булган сумын помидор 1 кг нь 5000, Ховдын тарвас 800, Амтат гуа 3000 төгрөг байна. Мөн төмс 1 кг нь 500, лууван 600, манжин, 800, сонгино 1500 төгрөгийн үнэтэй байгаа бол Шаамарын Зөгийн бал савлагаанаасаа шалтгаалан 10-20 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.
Үзэсгэлэн, худалдаа ирэх сарын 5-ний өдөр хүртэл үргэлжлэх юм.
URL: