Л.МӨНХБАЯСГАЛАН СЭТГҮҮЛЧ ДҮҮ НАРТАА ЗӨВӨЛГӨӨ ӨГЛӨӨ

downloadӨчигдөр сошиал ертөнц дээр ЗГ-ын хэрэг эрхлэхийн сайд Ж.Мөнхбат нэгэн сэтгүүлчдэд ярилцлага өгсөнгүй хэмээн шуугиж эхэлсэн. Энэ тухай ихээнхэн шүүмжлэлтэй хандаж байлаа.

Харин сэтгүүлч Л.Мөнхбаясгалан сэтгүүлч хүний ёс зүйн талаар багахан хэмжээний сургаалийг дүү нартаа хүргэсэн  байна. Тэрээр “Орчин үеийн сэтгүүлч дүү нар маань үнэхээр хачин болжээ. Нэг сайд ярилцлага өгсөнгүй гэж ФБ дээ элдвээр бичээд л… яс юман дээр хэн ч бидэнд ярилцлага өгөх албагүй. Тухайн хүн сэтгүүлчийн ур чадварт итгэхгүй байж болно. Эсвэл зүгээр л тэр өдөр завгүй байх ч энүүхэнд. Гэтэл заавал ярилцлага авах ёстой юм шиг нэр хүндэд нь халдаж элдэвлэх нь сэтгүүлчийн ёс зүйд үл нийцнэ. Тухайлбал би С.Баяраас ярилцлага авах гэж 8 жил зүтгэж байж авсан. Ц.Нямдоржийг 2 жил урьсан. . Н.Алтанхуягийг 4 жилийн турш ярилцлагад урьж байна, бүр 18 жил урьж байгаа ч хүн бий. Ганц л юмыг ойлго дүү нар минь. Хэрэв хэн нэгэн өөрт чинь ярилцлага өгөхгүй гэж байгаа бол эхлээд өөрийнхөө ур чадварт анхаар. Олон нийтийн сүлжээгээр матаас хатгаас хийх биш чадвараа, нэр хүндээ дээшлүүл. Би лав хүнээс ярилцлага авах гээд нөгөө хүн татгалзвал өөрийгөө л голж улам хичээдэг байсан. Харамсалтай нь орчин үед “өөр” маягийн сэтгүүлчид боловсрох болж дээ. Авъяас чадвар нь гологдоод ажлаас халчихвал шүүхийн шийдвэр гаргаад буцаад ирэх жишээтэй. Сэтгүүлч гэдэг арай л өөр мэргэжил юмсан. Сэтгүүлч бол хувийн матаас шургуулдаг хөгийн гараас шал өөр хүн байх ёстой шүү !!!!” хэмээн өөрийн цахим хуудсандаа жиргэсэн байна.

45454sdv4df

 

ЧОЙ

 


URL:

Сэтгэгдэл бичих