УЛСТӨРИЙН АВЛИГА НЭМЭГДЖЭЭ

0Авлигатай тэмцэх газар улстөр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгааг 2008 оноос хойш найм дахь удаагаа зохион байгуулаад байна. Одоогийн байдлаар “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаархтөсөөллийн 2015 оны судалгаа”-ны тайланг эцэслэн гаргажээ.

Улстөр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн 2015 онысудалгааны дүн 3.65 гэсэн үзүүлэлттэй гарсан нь өнгөрсөн оны түвшингээс 0.07 пунктээр өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, манай улс дахь улс төрийн авлигын хэмжээ өнгөрсөн оны түвшингээс бага зэрэг нэмэгдсэн болохыг энэ үзүүлэлт илэрхийлж байна.

Монгол Улс дахь улстөрийн авлигын түвшин 2011-2014 онд жил дараалан буурч ирсэн боловч 2015 ондэнэхүү хандлага өөрчлөгдөж эргээд өссөн дүнтэй гарсан нь сөрөг үзүүлэлт болж байна.


“Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээндэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-ны асуултуудад дурдсан нөхцөл байдлыгтусгайлан сонгосон шинжээчдээр үнэлүүлдэг бөгөөд өндөр түвшний авлигад хамгийнхүчтэй нөлөөлж буй хүчин зүйлс нь албан тушаалын томилгоо, улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтийн механизм, улс төрийн хүрээн дэх бизнесбүлэглэлүүдийн ашиг сонирхлын зөрчил болоод байгааг тэд онцолжээ.

Монгол Улсын Их Хурлын 2008 оны 13 дугаар тогтоолоор “Улс төр, хууль хяналтын байгууллагынхүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-г жил бүр зохион байгуулжявуулах чиг үүргийг Авлигатай тэмцэх газарт даалгасан бөгөөд судалгааны үр дүннь Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг үнэлэх нэг шалгуур болдгоороо онцлог юм.

АТГ


URL:

Сэтгэгдэл бичих