“УЛААНБААТАРЫН НАМАР” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛНО

13Есдүгээр сарын  30-ны өдөр  Жанжин  Д.Сүхбаатарын талбайд  “Улаанбаатарын намар“ нэгдсэн арга хэмжээ болох гэж байна.

Энэ зуны хаалт, намар цагийн эхлэл болох тус арга хэмжээний зорилго нь үндэсний үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчид дэмжих зорилготой юм.  Энэ өдөр  үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг үндэсний компаниуд халуун хоол, хүйтэн ундаа, амтат бүтээгдхүүнээр  үйлчилгээ эрхэлж, төв талбайд   түргэн хоолны газрууд  ажиллана. Мөн “Никитон”, “Камертон” хамтлагуудын тоглолт болох бөгөөд  рок попын одод ая дуугаа өргөх юм.

“Улаанбаатарын намар”  тоглолтын  ерөнхий найруулагчаар  Төрийн соёрхолт, дуучин Д.Болд ажиллана. Түүнчлэн  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С.Батболд ирэх дөрвөн жил  их хотоо хөгжүүлэхийн тулд ямар ажил хийхээр зорьж, төлөвлөж, үйл ажиллагааны хөтөлбөртөө оруулсанаа  Нийслэлийн иргэд, төр захиргааны албан хаагчдад танилцуулна. Анх удаа  зохион байгуулагдаж байгаа  “Улаанбаатарын намар“ арга хэмжээнд нийслэлийн иргэд өргөнөөр оролцох боломжтой юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих