Сонгинхайрхан дүүрэг “Өнөөдөр шийдэж, ирээдүйд хөгжицгөөе” уриатай хөгжлийн Фром зохин байгуулна

3515

“Өнөөдөр шийдэж, ирээдүйд хөгжицгөөе” уриатай эдийн засгийн форумыг Нийслэлийн СХД-ийн ИТХ, Засаг даргын тамгын газар хамтран энэ сарын 23 ны баасан гарагт Төрийн ордны Их танхимд зохион байгуулахаар болжээ.

 

Энэхүү форумаар дүүргийн нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын тухай танилцуулахаас гадна төсвийн эрх зүйн зохицуулалт ба орон нутгийн хөгжлийн бодлогыг хэлэлцэх аж.

 

Тулгамдаж байгаа олон асуудлыг хөндөх уг хэлэлцүүлэгээр бизнесийн орчин, бизнес эрхлэгчидийн орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмэр, төрийн дэмжлэгийн талаар хэлэлцүүлэг санал хүсэлт явуулахын зэрэгцээ хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээний тухай танилцуулга, цаашид хэрэгжүүлж болох төслийн талаар ч хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.  Хамгийн гол нь нийслэлийн дүүргүүдээс анх удаа ийм том хэмжээний форумыг СХД-ээс санаачлан зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой юм.

 

Г.Эрдэнэзул


URL:

Сэтгэгдэл бичих