АН -д сургамж, МАН -д хөл хэрэгтэй
Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан, дөрвөн жилд болдог сум-дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль удахгүй болно. Энэ сонгууль намрын сүүл сарын 19- ний хөх нохой өдөр тохиож байгаа. Сонгууль болох өдрийн зурлагыг шинэ байгуулагдсан УИХ-ын гишүүд шийдэж, хуульчилж, зарлан товлосон. Монгол билгэдэл, тэнгэр газар хүн ёсны учир зүйн зангидлагаар буяны үйл хийгээд муу үйлийг төгсгөн хөөх өдрийн тавилангаар энэ өдөр Монгол даяар сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль болно. МАН шилдэг туршлагатай бэлтгэгдсэн залуусаа нэр дэвшүүлж, мандат олгон итгэл хүлээлгэж байгаа энэ цаг үед сонгогч олондоо хандаж өнгөрснөө эргэж сануулах зорилгоор энэхүү бичвэрийг толилуулж байна.
Өнгөрсөн дөрвөн жилд сум-дүүргийн ихэнхийг АНын нөхөд удирдаж байсан. Тэгэхээр би энэ сонгуулийн хувь заяаны асуудлаар үг хэлж, ахмад хүний зөвлөгөө өгч, өнгөрсөн цагийн ажилд дүгнэлт хиймээр санагдсан юм. Юу гэвэл өнгөрсөн хугацаанд АН-ынхан засаг, захиргааны анхан шатны нэгжид мөн ч замбараагүй, эргэж нэг нүүр тулж, нүд ширтэлцэхгүй юм шиг хүн чанар, ёс зүйг умартан байж, хүн зоноо хохироож, хуваасан даа. Энэ тэнэглэлд өс хорсол төрөөгүй ч ямар ухаан муутай, хүн ардаа огт боддоггүй, тулга тойрсон ахархан, гэнэхэн бодол үйлдэлтэйг нь харж байсны хувьд АН-ынхнаас салах цаг хорвоогийн эргэлтээр дуусч, хугацаа ч болох шив.
АН-ын анхан шатны ялангуяа дүүрэг, хорооны засаглалд тун ч ухаан муу мулгуй боловсон хүчний бөөгнөрөл, цугларлын 4 жил болж бараг юу ч бүтээлгүй өнгөрлөө гэдгийг хүн бүр л ам уралдан ярьж явна. Цаг хугацааг эргүүлж авчирч болох биш хайран ч он жил. Монгол хүмүүний ажил амьдралд үр дүнгүй жилүүд талаар өнгөрсөнд харамсаад баршгүй. Ялангуяа АНын томилсон хороо дүүргийн удирдлагуудын алсын хараагүй, зангараг далайцгүй, зөвхөн энэ жилд өөрийгөө яаж бөөцийлөх вэ гэсэн шунаг, мунхаг сэтгэл ард түмний бүтээлч их эрч хүч, идэвхи санаачлага руу шороо цацсан жил болж өнгөрсөн юм. Хороодын хэдэн засаг ноёдын чадвар туршлага үнэхээр дутмаг байснаас ухаангүй ноёдод урагшгүй албат заяахын үлгэр болоод өнгөрөх шив. Энд хэнийг ч гутааж гүтгээгүй, яг л үнэнийг хэлж байна. Худлаа гүтгэлэг гэвэл захын иргэдээс асуу. Яг л ингэж хэлэхээр барахгүй бүр худал хэлсэн хувиа бодсон, газар наймаалсан, иргэдийг хоёр хувааж талцуулсан, төсөл хөтөлбөрийн мөнгийг зүй бусаар зарж, илүүчилсэн, иргэдээ үзэл бодлоор нь дарамталсан манай хороон дээр шинэ зүйл нэг ч хийгээгүй, хороо дүүргийн нөхөд зодоон цохион хийсэн. Мөн аялал, зугаалга нийллэг их хийсэн, үзлээр ялгаж олон хүн ажлаас нь халж сольсон гээд ярьж өгнө дөө. Бидний АН-д итгэсэн их итгэл ингэж талаар болж, тараа таниулсан гэх үг олонхын амнаас цуварна.
АН-ын засаг барьсан өнгөрсөн жилүүдэд дээр доргүй нэг тийм л дүр зурагтай, ганцхан баримт хэлэхэд, нийслэлийн АН засаг барьсан дүүргийн бүх хороодын засаг дарга нар, хотод байсан хуучин 2000 ТҮЦ-ыг хурааж устгасан атлаа, шинээр 4000-ийг тавиулж иргэдээ ялгаварлаж, хотын эмх цэгцийг алдагдуулсан гэдэг нь хэний ч нүдний өмнө илхэн баримт.
Монголчууд УИХ, аймаг, нийслэлийн төрийн түшээдийг сонгохдоо МАН-д үнэмлэхүй их итгэл үзүүлж хариуцлага ногдуулснаа ирэх аравдугаар сарын сонгуульд санал өгөхдөө иргэд маань мартаж болохгүйг сануулах гэсэн хэрэг. Хоёр өөр үзлийг хольж хамтруулахын зовлонг бид бишгүйдээ нэг амслаа. Эвслийн, нэгдлийн, хамтарсан гэх засаг өнгөрсөн цаг дор ямар их талцал хэрүүл хэмхэлдээн үүсгэж, ард түмний эрх ашгаар яаж тоглодгийн сонгодог жишээ мөн ч олныг хэлж чадна би. Төр засгийн хууль , гаргасан шийдвэр , ард түмний тусын тулд бидний амьжиргаа, нийгмийн чиглэлд бүх бодлого, засаг захиргааны анхан шатны нэгжид сум, дүүрэг, баг хороо, иргэддээ очиж хэрэгжих учиртай байдаг. Тийм болохоор парламентын засаглал бүхий Үндсэн хуультай монгол орны хувьд УИХ, Засгийн газар, аймаг, нийслэл, сум дүүрэг, баг хорооны шаталсан удирдлага нь (ИТХзасаг дарга) нэг намын хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид байснаар бодлогын цэгцтэй зөв үйлдэл, хүн амын амьжиргаанд нэг чиг шугамаар хэрэгжих учрыг хэлэх гэсэн хэрэг. МАН-д төр, засаг захиргааны ажилд гаршсан, туршлагатай хашир хүнийг нийгэмч тууштай шударга залуу боловсон хүчний асар их нөөцтэй, бэлтгэсэн боловсон хүчин ихтэйг ч санууштай. Ийм болохоор 2016 оны аравдугаар сарын 19-ний лхагва гариг нохой өдрийн бэлгэшээлээр сум, дүүрэг баг хорооны иргэд ирэх жилүүдэд өөрийгөө удирдуулах сайн эзнээ сонгох нигууртайг хэлье. Тэр тусмаа МАН-ын нэр дэвшигчдийг сонгох ач холбогдлыг би мунхаглан дээр хэлсэн билээ. Иргэд сонгогчдоо, доод хүмүүсээ зодож, халж гадуурхдаг, газрын шалгарсан наймаачин гэгдэх Баянзүрх дүүрэг, Эрдэнийн вант улс гэх ахан дүүсэг, гэр бүлсэг нэг хүний өмч шиг болсон Баянгол дүүрэг, нийслэл хотын гудамж ТҮЦ-ээр дүүргэж, хогноосоо салж чаддаггүй, агаар хөрсний бохирдлоо гааруулсан Сүхбаатар дүүрэг, шилжилт хөдөлгөөн замбараагүйтэж, иргэдийн нийгмийн асуудал чимээ алдарсан Сонгинохайрхан дүүрэг, тахилтай их хайрханы бэлийг бохирлож, газрын зүй бус бизнес цэцэглүүлсэн Хан-Уул дүүрэг зэрэг АН хүн амын ажилгүйдлийг гааруулсан дээрээ хувийн бизнесээ сайжруулж, дороо замбараагүй байдлыг турхирсан дүүрэг хороодын засаг ноёд, тэдний бэлтгэлгүй багаас салъя.
Ирэх сонгуулиар хамгийн зөв сонголт хийхийн зэрэгцээ, нийслэлийн бүх хороо дүүрэгт МАН-ыг АН-д сургамж өгөх хувь заяаны их сонголт байх болно гэдэгт итгэе.
МАН-ын ахмад гишүүн, сэтгүүлч Ц.ЯДАМСҮРЭН
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
man bolimoor ymaa huuhdiin mungu tsalintai eej atrin ayn ene ter gl bdan bugd hudlaa dollar osood ymnii une osood ard tumend hund bn
man bolimoor ymaa huuhdiin mungu tsalintai eej atrin ayn ene ter gl bdan bugd hudlaa dollar osood ymnii une osood ard tumend hund bn