Хямралыг зүсэх хаалттай компаниудын IPO

Монголын_хөрөнгийн_биржМонголын хөрөнгийн бирж дээр дотоодын хоёр компани энэ онд багтаж хувьцаагаа гаргахаар болсон нь үнэт цаасны зах зээлд шинэ мэдээ болоод байна. Эдийн засагт үүссэн хүндрэлийг сөрж “зүсэлт” хийж IPO гаргах болсон “Монос” болон “Хөрөнгө оруулагч үндэстэн” компани олон нийтийн засаглалтай нээлттэй хувьцаат компани болох анхны алхмаа хийх гэж буй нь энэ. Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржийн журмын дагуу эдгээр компани хөрөнгийн зах зээлд гарах нь тодорхой боллоо.

Компаниуд нээлттэй хувьцаат компани болох оролдлогыг өмнө нь хийж байсан удаатай. Тэднээс “Зоос” болон “Анод” банк сонгодог утгаар нь хувьцаат компани үүсгэх гэж зорьсон ч, үр дүнд хүрч чадаагүй. Эдийн засгийн хүндрэл болон иргэдийн худалдан авах чадвар буурсантай холбоотойгоор зарим компани бирж дээр гаргах төлөвлөгөөгөө ч эргэж харж байгаа. Гэхдээ энэ онд хөрөнгийн бирж дээр “Монгол Шуудан” болон “МИК” комиани нэмэлт хувьцаагаа гаргаж, амжилттай хөрөнгө оруулалт татаж чадсан билээ. Мөн “Багануур” хувьцаат компани энэ онд багтаж хөрөнгийн зах зээлээс 25 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр зорьж байна.

Хөрөнгийн биржээр дамжуулан 2015-2016 онд 10 орчим компани хувьцаа гаргахаар төлөвлөж байгааг тус биржийн удирдлагууд мэдэгдэж байв. “Хөрөнгө оруулагч үндэстэн” хаалттай хувьцаат компанийн хувьд “Жинст Увс” хувьцаат компанитай нэгдсэнээр Монголын хөрөнгийн бирж дээр гарах “зам”-аа зассан аж. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл энэ оны наймдугаар сард ээлжит хурлаа хийж, нэгж хувьцааны нийтэд санал болгох үнийг 1250 төгрөгөөр тогтоосон.

Энэ оны нэгдүгээр сард 560 хүний дэмжлэгээр байгуулагдсан “Хөрөнгө оруулагч зээл өндөр хөгжсөн барууны улс орнуудын жишгээр хувьцаа эзэмшигчид ногдол ашгаас бус, хувьцааны үнэлгээний өсөлтөөс ашгаа хүртэх нь зүйтэй гэсэн үүднээс хандаж байгаа. Эдийн засгийн тооцооллоор энэ нь хувьцаа эзэмшигчдэд илүү ашигтай” хэмээн тодотгов.
» Хөгжиж буй гэсэн тодотголтой хөрөнгийн зах зээлийг дэлгүүр гэж төсөөлбөл лангуун дээр нь хүний сонирхол татахуйц бараа, бүтээгдэхүүн байх шаардлагатай.

»1000 гаруй ажилтантай “Монос” групп 2006 оноос эхлэн хувьцааны судалгаагаар ‘ мэргэшеэн Японы компанитай хамтарч ажиллажээ.

» Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 1.37 их наяд төгрөгтэй тэнцэж байна.
“Хөрөнгө оруулагч үндэстэн” хувьцаат компани нь “Монгол шуудан” компанийн хувыдаа эзэмшигч. Мөн “Ард санхүүгийн нэгдэл”-д хөрөнгө оруулалт хийжээ. Энэ оны хагас жилийн байдлаар тус компанийн 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй нэгж хувьцааны үнэлгээ 1,554.49 төгрөг болсон нь компанийн үнэ цэнэ 50 гаруй хувиар нэмэгдсэнийг илтгэж буй.

Хөгжиж буй гэсэн тодотголтой хөрөнгийн зах зээлийг дэлгүүр гэж төсөөлвөл лангуун дээр нь цаасны бүтээгдэхүүн хомс. Энэ байдал санхүүгийн зах зээлийн 50 хувийг бүрдүүлж байх учиртай үнэт цаасны зах зээлийн хөгжлийг хойш чангаасан хэвээр. Тэгвэл дотоодын хөрөнгийн бирж дээр энэ онд багтаж хоёр компани хувьцаагаа ийнхүү гаргах гэж байгаа нь зах зээлийн оролцогчдын сонирхлын төвд оржээ. Сонголт тааруухан зах зээлд шинэ бараа, бүтээгдэхүүн нүдний гэм болчихоод буй. Засгийн газрын үнэт цаасыг эс тооцвол өгөөж өндөртэй хөрөнгийн зах зээлийн бүтээг-дэхүүн бирж дээр ховор байна.

“Хөрөнгийн зах зээлийн нээлттэй холбоо” Төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Д. Ангар “Нэг л компани амжилттай хувьцаагаа гаргавал бусад нь дагаад явчихна. Хөрөнгийн зах зээлийн дунд хугацааны ирээдүй гэрэлтэй байна” хэмээн онцолсон юм. Тэрбээр “Хөрөнгийн зах зээлээс хямд эх үүсвэртэй санхүүжилт татах, улмаар ганц тулгуурт өнөөгийн санхүүгийн системийн бүтцийг өөрчлөх, хөрөнгийн зах зээлээ өргөжүүлэх замаар эдийн засгийн хямралыг гэтлэх боломж байна” гэв.

Эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн, үйлчилгээний салбарт амжилттай ажиллаж байгаа групп бол “Монос”. 1000 гаруй ажилтантай тус групп 2006 оноос эхлэн хувьцааны судалгаагаар мэргэшсэн Японы компанитай хамтарч ажиллажээ. Улмаар 2009 онд Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах байсан ч дэлхийн эдийн засгийн хямралаас шалтгаалан төлөвлөгөөгөө хойшлуулж байв. Тэгвэл тус групп нээлттэй хувьцаат компани болох бэлтгэлээ бүтэн жилийн турш Хөрөнгө оруулагчдад санал болгох үнэлгээгхараахан тогтоогоогүй байна

Тус групггийн Ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар “Бид хувьцаагаа энгийн иргэдээс гадна гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад санал болгож байгаа. Нэг хүндрэл нь яг манайхыг хувьцаа гаргах гэхээр эдийн засгийн хямрал үүсчихээд байна. Гэхдээ ямар ч байсан зорьсон ажил тус хувьцаагаа гаргана” хэмээн мэдэгдсэн юм. “Монос” групп хөрөнгийн үнэлгээний компанйудаар үнэлгээгээ хийлгэжээ. Гэхдээ нэгж хувьцааны хөрөнгө оруулагчдад санал болгох үнэлгээг хараахан тогтоогоогүй байгаа юм байна.

Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 1.37 их наяд төгрөгтэй тэнцэж буй. Энэ он гарсаар уг зах зээлийн үнэлгээ өнгөрсөн оны мөн үетэй харыдуулахад буурсан үзүүлэлттэй байна. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ оны хоёрдугаар хагаст ялимгүй сэргэсэн ч, 1.4 их наяд төгрөгт хүрсэнгүй. Үнэлгээ ахих боломж нь шинэ бараа, бүтээгдэхүүн буюу хувьцаа. Тэгвэл энэ онд үнэт цаасны зах зээлд хоёр төрлийн бүтээгдэхүүн арилжаанд нэмэгдэх нь. Монголын хөрөнгийн бирж ашигтай ажиллахад Засгийн газрын бондын арилжаа сүү-лийн жилүүдэд голлох үүрэг гүйцэтгэсэн хэвээр байна. Уг нь хувьцааны арилжаа эрчимтэй байвал зах зээл тэлж байгаа хэрэг. 2015 онд 546.4 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийгдсэн нь өмнөх оныхоос найм дахин өссөн үзүүлэлт. Үүнд Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалж эхэлсэн нь нөлөөлсөн юм. Өнгөрсөн онд нийт хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 1.26 их наяд төгрөгт хүрч, 12.5 хувиар буурсан. Тэгвэл энэ онд өсөлттэй гарах эсэхэд Монголын хөрөнгийн бирж дээр IPO хийх гэж байгаа компаниудын хувьцааны эрэлт нөлөөлөх нь дамжиггүй.

Монголын хөрөнгиин биржийн Гүйцэтгэх захирлаар Х.Алтайг дахин томилох шийдвэрийг даваа гарагт тус биржийн Төлөөлөн уДирдах зөвлөлөөс гаргасан. Түүнийг өмнө нь ажиллаж байсан гэдэг утгаар нь шинэ бус, хуучин хүн гэж харж байгааг үгүйсгэхгүй. Тиймээс хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэх, хувь-цааны арилжааг идэвхжүүлэхэд зүтгэлтэй ажиллана гэсэн хүлээлт өндөр байна. Эдийн засгийн тусгал нь хөрөнгийн зах зээл гэж зарим эдийн засагч үздэг. Тэгвэл хөрөнгийн зах зээлийн “толь” нь эдийн засаг байхыг үгүйсгэхгүй. Монголын хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн удахгүй төрөх нь.

 

 

[ЗГМ]


URL:

Сэтгэгдэл бичих