“Тахир дутуу” хууль буюу журамгүй Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль
Нийслэлийнхнийг ундалдаг Туул гол ширгэлээ, хамгаалцгаая гэж ярих боловч ажил хэрэг болж байгаа нь цөөн. Тэгвэл Туул голын бохирдолд анхаарахын тулд “тахир дутуу” хууль болох Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиа эргэн харах шаардлагатай байна
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль 2012 онд батлагдсан боловч журам нь одоог хүртэл гараагүйгээс бохирдуулагч үйлдвэрүүдтэй хариуцлага тооцох боломжгүй байгаа. Яг энэ байдлаар дөрвөн жилийн нүүр үзэж байна. “Бохирдуулагч үйлдвэрүүд” гэсэн ангилалд ноос, ноолуур угаах, өлөн гэдэс боловсруулах үйлдвэрүүд мөн машин угаалгын газар зэрэг үйл ажиллагаа явуулж буй нийслэлийн 225 хэрэглэгч хамрагдаж байгаа юм. Тэдэн дээр нэмэгдээд албан бусаар үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд мөн нэмэгдэж байгаа. Хэрвээ журам нь батлагдах юм бол хариуцлагын тогтолцоотой болохын зэрэгцээ тухайн үйлдвэрүүд ус бохирдуулсан хэмжээгээрээ төлбөр төлөх юм. Харин албан бусаар үйл ажиллагаа явуулан ус бохирдуулж байгаа этгээдүүд Эрүүгийн хуулийн эсвэл Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэхээр байгаа.
Монгол улсын хэмжээнд ус бохирдуулагч 50 000 гаруй ААН байгаа гэсэн судалгаа байдаг. Тэдний хэд нь байгаль орчинд сөрөг нөлөө учруулж байгаа нь тааварлашгүй. Уг нь ус, усан орчны бохирдол нь маш богино хугацаанд маш их талбайг хамардаг. Тэгэхээр үүнийг нөхөн сэргээхэд их хугацаа, хөрөнгө оруулалт шаарддаг. Өөрөөр хэлбэл энэ хуулийн журам батлагдсанаар уул уурхайгаас төлбөр авах боломжтой болно. Ингэснээр нутаг орон, гол мөрөн эзэнтэй бас хамгаалалттай болж ширгэх, бохирдох эрсдэлээс аврагдах болно.
Хэрвээ Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн журам нь батлагдчихвал дараах ААН-үүд дараах байдлаар төлбөр төлнө.
Журам батлахад Д.Оюунхорол тэргүүтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамгийн ихээр анхаарах хэрэгтэй. УИХ-ын гишүүд нь ярихаасаа илүүтэйгээр ажил хийдэг болох шаардлагатай байна. Эс бөгөөс энэ улсын гол мөрөн бохирдож, хүн мал нь өвчлөх эрсдэл байгааг анхаарна бизээ !!!
М.Мөнгөө
Линк: https://www.dorgio.mn/post/57921
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
энэ гомо мөнхөө гэж ямар хүн байнаа монголийн интернэтээр од болж дууслаа янз нь жоохон хөвгүүдийг татаж чангаадаг хүн юм уу даа
замийн цагдаагийн урд талийн нархан хотхоний гомо мөнхөө чи байрнийхаа банди нарийг татаж чангаахаа боль