Э.Бат-Үүлийн баг гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр 104,0 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулжээ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны явцын тухай мэдээллийг Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар мэдээллээ.
Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг 2010 онд эхлүүлэхдээ Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу эхлээд 7 дугаар хорооллоос төлөвлөлтийг эхлүүлж багц багцаар нь барилгажуулахаар шийдвэрлэж, газраа чөлөөлсөн иргэдийг түр суурьшуулах зориулалтай 300 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулжээ. Яг ийм байрыг дүүрэг бүрт барихаар төлөвлөж байсан боловч 2012 онд энэ төлөвлөлтийг өөрчилсөн байна.
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд зориулж 104,0 тэрбум төгрөг зарцуулчихсан хирнээ өнөөдөр ямар ч үр дүнд хүрээгүй байгаа нь үнэхээр харамсалтай байна. Ер нь энэ хөрөнгө хаашаа яаж оров, юунд зарцуулагсан бэ гэдгийг шалгах хэрэгтэй. Иргэдэд энэ талаар бодит мэдээлэл өгч, дахин төлөвлөлтийг цаашид яаж үргэлжлүүлэх, иргэдээ хохиролгүй болоход бид анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн саналыг НИТХ-ын Тэргүүлэгчид хэлж байлаа.
НИТХ-ын дарга Ц.Сандуй “2008 оноос эхлэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эхэлсэн. Гэр хорооллын айлууд дахин төлөвлөлтөөр газрынхаа ашиг шимийг хүртэх ёстой байсан. Гэтэл өнөөдөр энэ үйл ажиллагаанд оролцсон иргэд хохирогч болчихоод байгаа нь энэ хөтөлбөр буруу явсныг харуулж байна. Эргээд төрийн нуруун дээр энэ ачаа бууж байгаа учраас буруу шийдвэр гаргасан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй. Мөн иргэдийг хохирлогүй болгох, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд зарцуулсан хөрөнгийг шалгах ажлын хэсгүүдийг байгуулах хэрэгтэй” гэсэн юм.
НИТХ-ын Тэргүүлэгчид нэн тэрүүнд орон гэргүй болон 400 айлын асуудлыг шийднэ гэдгээ хэлж гэр хорооллын дахин төлөвлөлтийн явцын талаар үнэн бодит мэдээллийг иргэдэд танилцуулж, НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх ёстой гэсэн байр суурьтай байлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстээс мэдээллээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Kk uuliig shorond