Алтангадасаа алдсан АН
Энэхүү бичлэгээрээ Алтангадас гэдэг фракцыг нэр цохон бичих гэсэнгүй. Арга барил, үйл ажил нь алдаа дүүрэн дөрвөн жилтэй үлдсэнхэдэн улс төрч дахин төрсөн мэт шинэчлэл ярьжсэм нүдэлдээд байж магадгүй тул энэ сэдвийг хөндөв.
ҮЗХ-ны хурлаа хойшлуулахаас өөрөөр олон нийтийн анхаарлыг олигтой татаж чадахгүй суугаа АН орон нутгийн сонгуульд хэлээ гаргасан мэт харагдаж эхэллээ. Шонхор гэдэг хийморлог шувууны нэрнээс өгсүүлээд зүг чигийг заагчАлтангадас нэртэй фракцууд олонтой ч ЗӨВ чигийг нь тодорхойлоод өгчих удирдагчгүй хэвээр. Бүгд дарга болох дайнд татагдан оролцсон байдалтай байна.
Намын даргаас илүүтэй хүчтэй фракцын лидерээр олон жил тэссэн Н.Алтанхуягийн ярицлагыг харахад энэ нам дотроо эвээ олох болоогүй лхарагдана. Намаа нэгэн удаа сонгуульд ялуулж байсан гавьяа түүнд байгаа ч энэ олон фракцын толгойг илэхдээ илж, эгзэгтэй үед нь ирлэж хурцалж, хагарал хуваагдлыг дээд цэгт нь хүргэж, эргээд атгаж дийлэлгүй өөр дээрээ гал дуудсан үнэн бий.
Өөрийн хүрээлэлд зам гаргаж, бодлогоо тулгаж, дам давхар тохирч ирсэн энэ арга барил нь явсаар АН-ыг яс булаалдсан мэт хэмлэлдээнд хүргэсэндээ Алтангадасын лидер Н.Алтанхуяг улс төрийн дүгнэлт хийж намынхаа нөхдөөс уучлалт гуйчихад нэр хүнд нь эргээд сэргэж болохоор.Сонгуульд ялагдсан сүүлийн хатуу төгсгөл дээр З.Энхболд дарга байж ялагдлын хариуцлагыг өөртөө үүрсэн ч фракцуудыг задлах биш томруулсаар тоглолтын дүрмийг нь улам хатуу, хайр найрүй болох замд шуудруулж намаа жолоо алдуулсан. Ийм байдлаар намаа нанчилдааны үүр болгосон гажуудалд нэр бүхий хэдэн улс төрчид нийт намын гишүүдийнхээ өмнө уучлалт гуйх хүлээлт нийгэмд байгааг мэдэрмээр.
Өнгөрсөн саруудын үйл явц АН-ын шинэчлэлийг тойрсон үйл явдлын өрнөл ба дүлийрлийг харахад өнөөх л хагарлын үүдийг нээсэн фракцынхан “дахин төрж” Намаа аврагч болохоор тоглоод байгаа харагддаг. Энэ бүхнээс харахад АН-ын одоогийн нөлөө бүхий лидерүүд нам цохиулсан ялагдлаа зүгээр л бүдэрээ гэж андуураад байгаа мэт. Бүлэг фракцын тоглоомын дүрмийг хуучнаар нь хадгалж, “чамтай тооцоо бий шүү” гэх хорсол тэмцлээ тэвчиж чадахгүй өрнүүлж мэдэхээр байна. Ингэх л юм бол энэ нам зүгээр л МАН-ын хажууд олон намын бэлэгдэл төдий НАМ болжулс төрийн байр сууриа алдана.
АН-д хэдэн фракцынхаа эвийг нь олдог, эвгүйтэй нь наймаалцдаг, аргалдаг дарга байлаа. Шартай хувийн тоглолттойшазруун дарга ч байлаа. Аль нь ч байлаа фракцын бүлэглэлий өмнө өртэй үлдэх “өв залгамжлалтай” тул хагаралыг хэн нь ч зогсоож чадаагүй..
АН-ынхан эргээд олны итгэлийг авч МАН-ын толгой дээр цахиур хагалах сүүлийн боломж ирэх 4 жилд бичигдэх үү, эс бичигдэх үү. Дахин амбицдаа хөтлөгдөж өнгөрснөө мартаж чадахгүйн бэртэгчин хорслоор дотроо үзсээр. Ард түмнээс өгсөн ухаарлын хичээлд цагаа сунгуулждахиад 10 жил суух уу гэдэгт хариулт өгөх болоод байна.
АН-дирээдүй байгааг харуулах Алтангадас нь тэнгэрт биш, хэдэн фракцын аминчхан сонирхолд бус эр хүн шиг эвлэрч, зангидсан гараа тэнийлгэх эвлэрэлд байж болох юм. Улс төрийн хэллэгээрээ бол дүрмээ шинэчлэх, фракц бүлгээ задлах, шинэчлэлээ гар цэвэр хүнээр эхлүүлэх гээд хөврөх биз. Үүний үрэлжлэлийг нэг нартай өдөр шинээр бүрдэх ҮЗХбичиж болох юм.
Б.ИХЭР
bataar.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
AN odoo zail dahij sergehgui