Экс гишүүн Л.Эрдэнэчимэг завгүй явна
АН УИХ-ын сонгуульд ялагдаж, түүнээс хойш гишүүд нь ч нам жим болсон. Намын хэсэг нөхөд нь сонгуулийн ялагдлын шалтгаанаа дүгнэн, шинэчлэлийн асуудалд ханцуй шамлан идэвхтэй оролцож яваа бол зарим нь нам гүмхэн амьдарч байна.
Ямартай ч УИХ-ын экс эмэгтэй гишүүд сонгуулиас хойш утсаа хааж, хаана юу хийж яваа нь мэдэгдэхгүй таг чиг болсон. Тэгвэл өнгөрсөн дөрвөн жилийн турш олны анхааралд явсан экс гишүүн Л.Эрдэнэчимэг улс төрөөс хол хөндий хувийн бизнестээ анхаарсан шиг завгүй ажиллаж яваа гэнэ. Юу хийж яваагаа тэрээр “Хавар тариалалт эхэлдэг бол минийх намар эхэлж байна. Анхны бяцхан үр минь дэлгэрлээ. Олон хүний цаг наргүй хөдөлмөр” хэмээн твиттер хуудастаа жиргэжээ.
Д.Цэцэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: