”Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа нээгдлээ
Хүнс хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа өнөөдөр “Мишээл” экспо төвд нээлтээ хийлээ. Үзэсгэлэн худалдааны нээлтийн ажиллагаанд УИХ-ын дарга М.Энхболд, Хүнс хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон үндэсний үйлдвэрлэгчид, иргэд оролцлоо.
11 дэхь жилдээ зохион байгуулагдаж байгаа “ Намын ногоон өдрүүд” үзэсгэлэнг нээж Хүнс хөдөө аж ахуйн сайд П. Сэргэлэн хэлэхдээ” Монгол орны малын тоо толгой улам өсөж 57,5 саяд хүрч, түүхэндээ анх удаа 19 сая гаруй төл мал хүлээн авсан гэдгийг онцлон тэмдэглээд, газар тариалангийн салбарт ч амжилт өөд үзүүлэлтүүд гарч байгааг дурьдлаа. Энэ жилийн “ Намрын ногоон өдрүүд”ийн гол онцлог нь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам ,Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсны дагуу хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх, малын түүхий эдээр хийсэн бараа бүтээгдхүүнийг нийслэлийн хэрэглэгчдэд шууд худалдах зорилго тавьсаныг онцоллоо. Алтан намар цаг айл бүхэнд эрүүл хүнс хүргэж, эрүүл монгол иргэнтэй улс болох том зорилтыг ч тавьсаныг хэллээ.
УИХ-ын дарга М.Энхболд “Малчид, тариаланчид, үйлдвэрлэгчид энэ өдрүүдэд нийслэл хотын иргэдэд хөдөлмөрийнхөө үр шимээр Монгол эх орон, газар шороонд ургасан төмс , хүнсний ногоогоо худалдаалж, хүнсний шинэ технологиудыг таниулж, туршлага судалж, иргэддээ экологийн цэвэр хүнсээр хангах зорилт тавьж байгааг дэмжиж байдгаа илэрхийлсэн. “ Намрын ногоон өдрүүд “ үзэсгэлэн зөвхөн ногооны худалдаа биш хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхан жилдээ энд хуран чуулж, туршлагаа хуваалцаж, шинэ сортын, шинэ төрлийн бүтээгдхүүнийг иргэддээ таниулж, өргөн утгаараа Монгол улс дотоодынхоо хүнсний хэрэгцээг хангаж чадах улс болохоор тавьж байгаа зорилтыг хэрэгжүүлж байгааг тодотгосон юм. УИХ -аас ч хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, хүнсний салбарт онцгойлон анхаарч байгааг дурьдаад хаалтаа хийгээд удаагүй байгаа УИХ-ын ээлжит бус чуулганаар малын гаралтай түүхий эдийн экспортыг өсгөх, малчин өрхийн орлогын түвшинг нэмэгдүүлэх чухал шийдвэр гаргасан. Экспортын татварыг тэглэж, энэ салбараа дэмжснийг онцолсон юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, “Нийслэлийн иргэдэд эрүүл монгол хүнсийг олон дамжлаггүйгээр шууд хүргэх боломжийг олгож байгаагаараа энэхүү үзэсгэлэн худалдаа чухал ач холбогдолтой юм. Би нийслэлийн Засаг даргын хувьд үйлдвэрлэгчдээс шууд нийслэлийн иргэдэд хүрэх ийм төрлийн худалдаа, зах, дэлгүүрүүдийг нэмэгдүүлж, чанартай, эрүүл монгол хүнсээр нийслэлийн иргэдээ хангах болдого баримтлан ажиллах болно.Энэ өдрүүдэд нийслэлчүүд та бүхэн үзэсгэлэн худалдааг зорин ирж өвлийн бэлтгэлээ базаагаарай гэж хүсч байна” гэлээ. “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриатайгаар зохион байгуулж байгаа “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн үзэсгэлэнд үндэсний 20 гаруй аж нэгж оролцож бүтээгдэхүүнээ танилцуулж байгаагаас гадна 14 аймгийн 13 сум, нийслэлийн 5 дүүргээс нийт 300 орчим аж ахуйн нэгж, хоршоо, иргэд оролцож байна. Тодруубал, Үндэсний манлай үйлдвэрлэгч “Мах импекс”, “Талх чихэр”, “Атар өргөө”, “Сүү”, “Батбайгаль” зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд 10 дэхь жилдээ оролцож байгаа бол Ховдын ааруул, тарвас, Өмнөговийн ингэний сүүтэй зайрмаг, Увсын чацаргана, Хөвсгөлийн цагаан загас, жимс зэрэг орон нутгийн “брэнд” бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ч оролцож байна. “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо” төвөөс гадна нийслэлийн 6 дүүргийн 43 байршилд 434 хүнсний ногоо борлуулах цэгийг 2 сарын хугацаатайггаар өргөжүүлэн ажилуулж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: