Дундговь аймгийн Сайнцагаан сумын малчин цэцэг өвчнөөр өвчилсөн малыг аймгийн төврүү оруулж байгаад баригдав
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Үйзэн багийн малчин хонины гоц халдварт цэцэг өвчнөөр өвчилж тусгайлан ялгасан хониноосоо нядалж аймгийн төврүү оруулж байгаад хяналтын постныхонд баригдлаа.
Энэ малчин нь Монгол улсын Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 14.1.3 хорио цээрийн дэглэм биелүүлэх , уг махыг тээвэрлэсэн жолооч нь Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.2-т заасан мал, махыг ариун цэвэр гарал үүслийн гэрчилээтэй тээвэрлэх гэсэн заалтуудыг зөрчсөн тул торгуулийн арга хэмжээ авч, тус багийн Бурхантад устгалын нүх ухаж, 5 хонины махыг устган ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд хяналт тавин ажиллаж малын эмчээр ахлуулсан устгалын ажлын хэсгээр акт үйлдлүүлэн, баталгаажуулж ажиллаа.
Мал амьтныг зориуд устгах, булшлах үйл ажиллагааны дагуу устгалыг хийж, мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн заавраар хлорийн шохойг ашиглаж халваргүйжүүлсэн.
Дээрхи зөрчил дутагдал гарч байгаатай холбогдуулан малын гоц халдварт хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсан хонийг эрүүл бүсээс вакцин хийлгэсэн өдрөөс хойшхи 21 хоногийн дараа буюу голомтын бүсээс өвчин тусаагүй эрүүл хонины махыг хорио цээрийн дэглэм цуцлагдсанаас хойш нийтийн хэрэгцээнд худалдан борлуулахыг зөвлөж байна.
Дундговь аймгийн мэргэжлийн хяналтын газар
URL: