Нүүрсний үнэ өслөө, хүрзээ нэмцгээе
Хятадууд нүүрс олборлолтодоо хязгаар тогтоож зарим уурхайгаа хааж эхэлсэн тухай оны өмнөхөн мэдээлэгдэж байлаа. Агаарын бохирдол зэргээс байгальд ээлтэй технологийг хөгжүүлэх зорилтын дор түүхий нүүрсний хэрэглээг танах чигийг барьж эхэлсэн. Нүүрсээрээ өрөө дарж, араас нь хишиг буян тараачих бодолтой манай төрд энэ нь тун урамгүй мэдээ болсон. Энэ хязгаарлалт жил хүрэхгүй үргэлжлээд байхад Хятадын нүүрсний үнэд огцом өсөлт гарлаа гэдэг мэдээ яг өнөөдөр манайдаа хонгилын үзүүрт гэрэл асааасан мэдээ.
Хятад дахь нийлүүлэлт багасч байгаатай холбоотойгоор коксжих нүүрсний үнэ өсч эхэлжээ. Энэ оны хоёрдугаар сард хэдэн жилийн хамгийн доод түвшиндээ хүрч байсан үнэ мягмар гарагт 14.80 доллароор, нийтдээ бараг 150 хувь өсчээ. Коксжих нүүрс тонн нь 195.70 ам.доллар болж, 2016 онд хамгийн өсөлттэй байгаа түүхий эдээр тодроод ирлээ.
Энэ өсөлт Хятад улс жил тутмын нүүрс олборлох өдрийг 276-аас ихгүй байхаар зохицуулсан, мөн цаг агаарын байдал, хур тунадас их зэргээс шалтгаалан зам тээврийн асуудал гарснаас нийлүүлэлт нь буурч ирлээ гэж ажиглагчид хэлж байна. Тийм ч удаан үргэлжлэхгүй байж болох энэ таатай нөхцөлд бид хөл доор хөглөрөөд байгаа нүүрсээ зөөгөөд өгмөөр байдаг. Гэтэл зам нь байдаггүй. Таван толгойн төмөр замыг ярихаа больё. Бүтээн байгуулалт эхэлсэн үү бүлэг хулгай болсон уу гэдгийг хууль хяналтынхан тогтооно. Харин Гашуун сухайт-Ухаа худгийн 230 км зам ч байдаггүй. Луугийн ам руу хоолны халбагаар нүүрс шидсэн хэвээр сууж байгаа нь даанч харамсалтай.
MSC өөрийн хөрөнгөөр бариад дараа нь төрийн өмчид шилжүүлэх байсан гэрээг “танктай вагон”-ы тухай сүржин нэвтрүүлгээр утгыг нь алдуулж, цааш хөгжөөсөөр хоёр царигийн зөрүү дээр ард түмнээ ч хоёр хувааж байлаа. Хамгийн сүүлд нарийн цариг барих талд байгаа нэр бүхий улстөрчид Хятадын эрлийз болох талаар хятад өвөөгөөрөө бахархдаг телевизийн найруулагчаар нотлон хэлүүлсэн найруулгатай нэвтрүүлгийг мөнгөөр зодон хийсэн. Энэ мэт компанит ПиАР ажил явсны эцэст төмөр зам улигт хэрүүлийн алим болж хойш тавигдсан. Хэдэн хятад тодруулдаг хар овоо болгоод, нам гацааж чадсан улстөрчид одоо ямар ч хариуцлага хүлээдэггүй. Нэг компанийн замыг хаасан мэт боловч алсуураа өнөөдөр эдийн засагт орж ирэх ам.долларын нэг урсгалыг мухардуулсан хэрэг.
Засгийн газар уул уурхайдаа ухаан тавин хутгалдаж улс төржүүлсээр, татвар эрх зүйн орчноо хүүхэд тоглоомын дүрмээ өөрчлөх мэт бодлогогүй залсаар 8 жил гацаасан 230 км төмөр зам одоо л хэрэгтэй болж байна. Нүүрсний үнэ өслөө гэхэд машиныхаа тоог нэмэх тухай ярихаас өөр борлуулалтын менежментгүй болсон байдалтай сууцгааж байгаа нь үнэхээр харамсалтай.
Өнгөрөгч долоодугаар сарын байдлаар 30.5 мянга болж эгнээгээ өргөжүүлээд байгаа бүх ажилгүйчүүдээ аваачиж хүрздүүлээд ч үнэ хэрэглээ өссөн хаяанд байх нүүрсний зах зээлээс бид даанч хол хэвээр байна.
Дэлхийн хамгийн том зах зээлийн бөөрөнд суух, дэлхийд тооцогдох үүц болсон нүүрстэй Монголчууд бид далайн цаадах Австраличуудад боломжоо алдаад үнэгүй шахуу нүүрсийг үхэр тэргээр зөөхтэй адил суугаадаа дүгнэлт хийхэд оройтоогүй.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
http://www.shuud.mn/content/read/473514.htm
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
замийн цагдаагийн урд талийн нархан хотхоний гомо мөнхөө чи байрнийхаа банди нарыг оролдохоо боль монголийн интернэтээр дүүрэн од болж дууслаа мал аа