Эрлийз хурлийзын тоо улам өссөөр байна

14212046_1776563389289630_2648193439724905559_nОросууд муу л гэх юм. Зөвлөлтийн үед хэдэн эрлийз хүүхэд байсан бэ. Социалист улсууд руу сурна гэж яваад толгойгоо эргүүлсэн тоотой хэдэн эмэгтэйчүүд гадаад нөхдүүдийн хүүхдийг гаргасан тохиолдлууд гарч, мөн эндхийн мэргэжилтэн, ажиллах гэж ирсэн харийн хүмүүсийнх гээд цөөхөн хэдхэн хүүхэд байсан. Эрлийз хүүхэд гаргасан хүнийг нийтээрээ сайн хүлээж авдаггүй байснаас тэднийгээ их нуудаг, энэ үзэгдэл газар авах боломжгүй байлаа.
90 оноос хойш сүүлийн 26 жил хэдэн эрлийз хүүхэд гарлаа даа. Тоо алдагдаж хяналтаас гарсан. Хэдэн арван мянга нь одоо зуун мянга руу дөхөж байгаа. Зарим нь бүүр гадаад л бол хэний ч хүүхэд байсан яах уу гээд гаргаж байна. Амьдрах хэцүү Монголд буцаж ирэхгүй гэсэн ядарсан арга. Сүүлдээ эрлийз хүүхдүүд гаргаснаа бүүр бахархах маягтай болжээ. Хятад, Вьетнам, Солонгос, Турк, Пакистан, Бангладеш, нөгөө африкийн бараг л бүх улсаас байх, дээр нь европ, америкийн эрээвэр хураавар цуглуулгын хүүхдүүдийг гаргаж тухайн тухайн үндэстний түүхийн үеийн үед цуглуулсан бүх л сайн муу зүйлийн хольсон Генийг авцгааж хамт холилдож байна. Нөгөө Монгол хүний олон зууны үеийг шалгарлын явцад бүрэлдэн бий болсон юутай ч дасан зохицох сайн чадвартай удамшил уусан бүдгэрсээр. Монгол гэх сэтгэл үгүй болсон цуглуулгын бүхэл үе бүрэлдэж байна гэж хэлж болно.

Яагаад монгол морь ийм тэсвэр хатуужилтайгаар гайхагдаж, яагаад монгол хүн аюул тохиолдсон үед танихгүй газар, тэвчээртэй, хурдан дасан зохицож аюул сөрөн гарч чаддагийг мэдэх үү. Яагаад Монгол Төр 90 оноос өмнө цусны аюулгүй байдлыг хамгаалах хар хайрцагны бодлого явуулдаг байсныг ойлгодог уу.
Нэмж хэлэхэд Оросууд муу атлаа бүтэн Эрдэнэт хотыг босгоод л, Рио Тинто сайн юм болохоороо хүчтэй салхинд хийсчихдэг сэндвичэн байшин барьж байна.

 

 

https://www.facebook.com/dmnegdel/photos/a.1402932456652727.1073741829.1402550363357603/1776563389289630/?type=3&theater


URL:

Нэр: Зочин Огноо: 25 October 2016

Хажуугаар нь эргүү Монгол хүүхнүүд их гай болж байна даа. Ирээдүйд маш том гай тарина даа. 50, 60 аад оны эрлийзүүд яг одоо яаж байна болж өгвөл юутай хээтэй нь зарчих гээд л үзээд байгаа биз дээ

Сэтгэгдэл бичих