Монголчууд оффшорчдоо шалгаж хүчрэх үү

1_7d6d2PKУИХ-ын гишүүн Г.Занданшатар Өр барагдуулах онцгой комисс байгуулж, оффшор данстануудыг шалгая гэсэн санал гаргасан юм. Үүнтэй зэрэгцээд түүний санаачилга хэр оновчтой вэ гэсэн асуудлаар иргэд цахим ертөнцөөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж эхэлжээ.

УИХ-ын сонгуулийн өмнөхөн оффшор данстай гэх эрхмүүдийн нэрс тодорч, нийгэмд нэлээд дуулиан шуугиан тарьж, зарим улстөрчдийн тэвчээрийг барсан билээ. Тодруулбал, Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас Монгол Улсын 49 иргэнийг Панамд оффшор данс эзэмшдэг хэмээн өнгөрсөн тавдугаар сард мэдээлж байсан. Тэдний дотор МАН-ын нөлөө бүхий эрхмүүдийн ах дүү, амраг садан, нэгэн цагт төрийн өндөр албан тушаал хашиж явсан эрхмүүд болон АН-ын хэд хэдэн гишүүдийн нэрс ч багтсан. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэхээр УИХ-ын гишүүн Г.Занданшатар Өр барагдуулах онцгой комисс байгуулах санал гаргасан нь энэ аж. Харамсалтай нь ийм онцгой комисстой боллоо гээд төрөөс төрсөн тэрбумтнуудын эргийн гадна хадгалсан мөнгийг яг ямар эх үүсвэрээс олсон болохыг тогтоож чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Учир нь эргийн гадна мөнгөө хадгалуулсан хүмүүсийн данс нууцлал өндөртэй байдаг. Дээрээс нь эрх мэдэл бүхий албан тушаалтнууд үүнийг шүүхийн шийдвэрээр шалгая гэсэн ч боломжгүй учраас хүмүүс их хэмжээний мөнгөө тэнд нуух сонирхолтой байдаг юм байна.

Манай улсын хувьд хөгжиж буй жижиг улс учраас дэлхийн өндөр хөгжилтэй том том гүрнүүд шиг Тагнуулын газраараа дамжуулан мэдээлэл авах боломж бараг байхгүй. Энэ төрлийн мэдээллийг ил болгох хууль эрх зүйн орчин нь ч байхгүй болохоор эрхэм гишүүний энэхүү санаачилга хэрэгжих нь юу л бол.

Уг нь улс төрийнхөн болон төрийн албан хаагчид оффшор бүсэд данстай бол яах аргагүй шалгах асуудал мөн. Учир нь тэд олсон орлогынхоо эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй учраас оффшор дансанд нуусан байгаа. Гэхдээ төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т жил бүр хөрөнгө орлогын мэдүүлгээ өгдөг. Энэхүү мэдүүлэгтээ хаана ямар данстай, хэчнээн төгрөг байршуулсан болохоо ил тод бичвэл АТГ-аас уг хөрөнгийг хэзээ, хаанаас, яаж олж авсан бэ зэргээр эх үүсвэрийг шалгахаас гадна яагаад тухайн бүсэд байршуулсныг нь тодруулна. Харамсалтай нь, манайд эрх мэдэл бүхий албан тушаалтнууд гадаадад байгаа нууц дансаа битгий хэл Монголдоо байгаа ил хөрөнгөө ч үнэн зөвөөр нь бүрэн мэдүүлэхдээ тааруухан учраас дараа хэзээ хойно нь тэдний нэр дээр байдаг хөрөнгүүд ил болж, хууль хяналтын байгууллагаар шалгагддаг билээ. Тиймээс бид улс шиг улс болж, дэлхийн хүчирхэг гүрний тоонд орсон цагтаа л энэхүү оффшор данстануудыг шалгана уу гэхээс биш, жалга дов тойрсон хэрүүлийн шинж чанартайгаар энэ ажлыг хийх нь утгагүй. Үүний оронд эрхэм гишүүнтэн Шинэчлэлийн Засгийн газраас 2012-2014 онд санхүүгийн зах зээлийг тэлэх зорилгоор Монголбанктай хамтран хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн мөнгө хаачив гэсэн асуудалд анхаарлаа хандуулж, эрэл сурал болбол арай далайцтай ажил болох биз ээ.

politik.mn


URL:

Tags:

Нэр: enhee Огноо: 15 September 2016

замийн цагдаагийн урд талийн нархан хотхоний гомо мөнхөө чи байрнийхаа банди нарыг оролдохоо боль

Сэтгэгдэл бичих