Баянзүрх дүүрэг бие даан нэр дэвшигчдээ бүртгэхээс татгалзлаа

3155Баянзүрх дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшигчидийг  хуулийн хугацаанд баримт бичгээ бүрдүүлж өгөөгүй гэдэг үндэслэлээр бүртгэхээс татгалзжээ. Бие даан нэр дэвшихээр 32 хүн хүсэлтээ дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлсэн аж. Иймд бие даагчдын төлөөлөл мэдээлэл хийлээ.
Баянзүрх дүүргийн СЕХ сонгуулийн хуулийн заалтын талаар дутуу мэдээлэл өгснөөс болж бие даагчид сонгогдох эрхээ эдэлж чадахгүйд хүрсэн байна.
Энэ талаар бие даан нэр дэвшигч Б.Батбаяр хэлэхдээ “Нэр дэвшүүлэх ажиллагаа наймдугаар сарын 31-ээр дуусгавар болно гэж хуульд заасан байгаа. Нэр дэвшүүлэх ажиллагаанд юу байх ёстой вэ? гэдгийг дүүргийн сонгуулийн хороо анхнаасаа тайлбарлах ёстой байсан. Гэсэн ч тодорхой мэдээлэл өгөөгүй.  Нэр дэвшихээр бүртгүүлэхдээ “Иргэний үнэмлэхтэйгээ ирээрэй л” гэсэн. Хоёр салаа утгаар хэрэглэж болох хуулийн заалтаар биднийг бүртгээгүй. Сонгуулийн хорооны үзэмжээр бидний нэр дэвшүүлэх эсэх асуудал шийдэгдчихлээ. СЕХ-оос гаргасан захирамжаар сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлэх хугацаа есдүгээр сарын 3-ны 17 цагаас өмнө бүх бичиг баримтаа бүрдүүлж өгөх ёстой. Энэ дагуу энэ өдрөөс өмнө бид 201 хүний гарын үсгээ цуглуулж өгсөн. Гэтэл дүүргийн сонгуулийн хорооноос 201 хүний гарын үсгийг зуруулахдаа наймдугаар сарын 31 гэж бичих ёстой байсан гэсэн тайлбар өгөөд биднийг бүртгээгүй” гэлээ.

Н.Гэрэлтуяа


URL:

Сэтгэгдэл бичих