Намрын өнгө /фото/
орох уу, болих уу гэж тээнэглэзээд л
Борог өвс газартаа шурган
чимээгүй мэгшээд л
Хэдхэн навчис мөчиртөө хоргодон амьдралд тэмүүлээд л
Хэзээ ч дуусахгүй юм шиг, ийм бүүдгэр үдэш
Хэн ч дурсахгүй юм шиг, тийм гэгэлгэн оройг
Салхи хүртэл
хийсэх үү, байх уу гэж сэвшээд л
Сарны гэгээ усанд тунаран
сэмхэн бүжиглээд л
Зөрөг цэцгийн үнэрт ялигүй жаахан тайтгараад л
Зүүдлээд сэрэхгүй юм шиг, ийм амгалан шөнө
Зөрөөд учрахгүй юм шиг, тийм уужим хорвоод
Үүлс хүртэл
нүүх үү, байх уу гэж сэмрээд л
Үсэнд буусан сор
зэрвэс хааяа гялтганаад л
Намуухан дуу сэтгэлд амилж эгшиглээд л
Намар болохгүй юм шиг, энэ яваа насанд
Намайг олохгүй юм шиг, тэр сайхан хайр
Н.Гэрэлтуяа
URL: