Гэрэлтүүлгийн засвар хариуцсан компаниудын ажилд үнэлгээ хийж байна
Хотын Ерөнхий менежерийн тушаалаар ажлын хэсэг байгуулагдан нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ хариуцсан компаниудад хяналт, шинжилгээ үнэлгээ хийж байна. Энэ ажлын хүрээнд гэрэлтүүлгийн компаниудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, машин техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хүрэлцээ, хариуцсан зам талбайн гэрэлтүүлгийн асалт, тухайн ажилд шаардлагатай материал, сэлбэг хэрэгслийн нөөц, хангалтыг газар дээр үзэж шалгана. Шалгалтын дүнг гарсны дараа цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох юм.Улаанбаатар хотын хэмжээн гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээг нийт 12 компани хариуцан хэрэгжүүлдэг юм байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
URL: