Манай улс хар тамхины мафийн нөлөөнд автах магадлал ихсэж байна

0e161464387bc38cbigОдоогоос арваад жилийн өмнө хятадын хуулийн цаг нэвтрүүлгээр Хятадын амрыг хамгаалах яамны дэд сайд Юньнань мужтай хил залгаа хар тамхины “Алтан гурвалжин” бүсийн гэмт бүлэглэлүүдэд хүчтэй цохилт өгч байгаа болохоор хар тамхины мафийн фронт өмнөдөөс умард зүг рүү чиглэх хандлагатай боллоо хэмээн мэдэгдэж байсан нь жирийн үзэгч миний хувьд “Манай улс хар тамхины мафийн нөлөөнд автах магадлал ихсэж байгаа юм байна даа.” гэх далдхан түгшүүр төрөөд өнгөрч билээ.

Түүнээс нэг их удалгүй манай иргэд олон арваараа хар тамхины хэрэгт холбогдоод эхлэсэн нь санамсаргүй хэрэг яавч биш байж таарна.
Хятадууд олон арваараа суурьшин амьдардаг манай орны хувьд дээрх мэт цахим гэмт хэргийн бүлэглэлүүд ороод ирчихсэн байхыг ч хэн байг гэх вэ? Хар тамхи гэснээс заавал тарьж ургуулна гэхгүй түүний нэгэн төрөл болох “Мөс” хэмээх нэрт мансууруулах бодисыг жирийн орон сууцны өрөөнд химийн аргаар тун хялбархан үйлдвэрлэн гаргадаг болсон тухай дээр өгүүлсэн “Хуулийн цаг” нэвтрүүлгээр жишээ баримттай үзүүлж байсан.

Хятадын хэвлэлийг харж байхад “араасаа нэвт харагддаг хөзөр”, “алсын удирдлагатай шоо” гэх зэрэг гэмт хэргийн маш нарийн арга хэрэгслүүд гарчихсан, түүнийг нь зарна гэсэн зар мэдээ шар хэвлэлүүдээр нь ил цагаахан явж байдаг л даа.

Хөзрийг нь таних тэмдэгтэй үйлдвэрлээд тэр нь жирийн нүдээр харахад танигдахгүй боловч тусгай нүдний шил зүүхээр тодрон харагддаг юм гэсэн. Харин алсын удирдлагатай шоог нь оруулж ирчихээд начин, харцага, заан, арслангийн найраанд ашиглаад байх увайгүй үйлдлийг Монгол эрсийн жудгийг хадгалж явах учиртай бөхчүүд маань арай ч хийхгүй байх гэдэгт найдъя. Гэхдээ юмыг яаж мэдэхэв ултай анхаарч байхад буруу нь юу байхав.

Гонконгийн мафийнхан нэлээд дээхнээс үнэр амт өнгөгүй тусгай шингэн бодисыг гарган авсан бөгөөд түүнийгээ анхааралдаа авсан бүсгүйчүүдийн ууж байгаа цай, ундаа, архи зэрэгт хэдэн дуслыг хольчиход ухаан санаа нь мансуурах, анх харсан эрэгтэй хүндээ татагдах гэх мэт хэвийн үйлдэл гаргадгийг манайхаас бусад оронд бол ихээхэн анхаардаг болтой юм билээ. Ямар сайндаа тийм шингэнээс сэргийлэх хумсны будаг хүртэл гарсан байх билээ дээ. Ууж байгаа зүйл нь сэжигтэй санагдвал тусгай хумсны будагтай хуруугаа түүнд дүрээд үзэхэд өнгө нь хувьсвал ууж болдоггүй ажээ.

Манай оюутнууд хятадын сэтгүүл дээрээс өгүүллэг уншдаг байх үед хааяа нэг тиймэрхүү этгээд бодис, эд хэрэгслэлийн тухай зар харагдвал багшийн хувьд анхааран сануулдаг байсан. Харин энэ удаа нийтэд сонордуулахад гэмгүй хэмээн бодоод энэ бичлэгийг тэрлэлээ.

Хятад судлаач Д.Болдбаатар


URL:

Сэтгэгдэл бичих