Архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас комд орсон 15 настай охин
Хүүхдүүдийн хувьд шилжилтийн нас гэдэг маш хэцүү үе байдаг. Өөрийн хэн болохыг хэнийг дуурайхыг тодорхойлон сонгох гэсэн өсвөр насныхан сөрөг нөлөөллийн улмаас буруу зам руу халтирах нь цөөнгүй.
Өөрсдийгөө том хүн гэж харагдуулахын тулд аав ээжийнхээ хэлснээс эсрэгээр хийх, тамхи татах, архи уух гэдэг.
Энэ зураг дээрх 15 настай охин хэдийн том хүн болоод архи уусан, шартсан гэж найзууданхаа дунд онгирохын тулд ганц шөнийн дотор 1 литр архи уугаад комд оржээ.
Өсвөр насны хүүхдийн согтолтын зэрэг 4-4,5 промилле байдаг. Харин хөөрхий охин литр архи уусны дараагаар согтолтын зэрэг нь 3,5 промилле болоход бие нь их хэмжээгээр бөөлжиж ухаан алдаад залгуулан хордлогын комд оржээ.
Бөөлжөөгүй байсан бол тэгээд шууд үхэх байсан гэнэ. Охины ээж нь өөрийгөө том болсон хүн гэж харуулж онгирохын тулд архи уух гэдэг хүүхдүүдэд сургамж болох зорилгоор зургийг интернэтэд байршуулжээ.
URL: