Зайсангаас хотын төв хүртэл 8 минутын дотор зорчино
Тун удахгүй нийслэл хотод маань нэгэн шинэ тээврийн хэрэгсэл ашиглалтад орохоор болжээ. Оюуны Ундраа групп Австрийн DOPPELMAYR компанитай хамтран Улаанбаатар cable саr буюу агаарын такси төслийг хэрэгжүүлэхээр болсон байна. Өнөөдөр төслийн хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Төслийн хүрээнд эхний ээжинд хүүхдийн парк, 120 мянгат, зайсан толгой чиглэлд агаарын шугам татах аж. Ингэснээр агаарын шугамтай хобосон 50 кабин зэрэг явах учраас цагт гурван мянган хүн тээвэрлэх боломжтой гэж Оюуны Ундраа группээс мэдээлсэн юм. Уг төсөл 2018 оноос ашиглалтанд орохоор төлөвлөгдсөн байна.
Австрийн DOPPELMAYR компаний менежер Валерий Яшин “ Агаарын такси нь байгаль орчинд ээлтэй авто тээврийн хэрэгсэл төдийгүй агаарын бохирдол болоод замын түгжрэлийг бууруулахад ач холбогдолтой хамгийн аюулгүй тээврийн хэрэгсэл ”хэмээн онцоллоо.
Н.Гэрэлтуяа
Эх сурвалж: Блүмберг ТВ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Зайсангаас байхдаа яадгийм? Баячуудаа давраагаад ядуусаа харахгүй юм. Дэнжийн мянга, Долоон буудлаа хөгжүүлбэл хот утаагүй болно!