Н.Оюундарь хатагтай төрийн ёслолын ажиллагааг “лагерийн” хувцсаар “чимлээ”
Улстөрийн хэлмэгдэгсэдэд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын арга хэмжээн дээр Гадаад хэргийн дэд сайд асан, УИХ-ын гишүүн Н.Оюундарь ийм хувцастай морилон иржээ. Иймэрхүү маягаар хувцасласан эмэгтэйчүүдийг амралтын газруудаар харж болдог ч өдгөө төрийн ёслолд ч харж болдог болох нь…
МАН засаглаж чаддаг гэж ярьдаг нь худлаа байна. Төрийн албаны наад захын жишиг шаардлаганд тэд бүдэрч байна. Хотын орлогч “хаантан” гадаадын төлөөлөгчтэй уулзахдаа үнэтэй гар утсаа гайхуулсан. ХХАА-н сайд сайд тариалатанд зориулж ном уншууллаа. Хэнтийн хэдэн гишүүд нь хувилгаан тодруулаад явж байна. Б.Батзориг гэдэг гишүүн лус савдагт итгэдэгээ зарласан. Эцэст нь “лагерийн” хувцастай гишүүн хатагтай төрийн ёслолын арга хэмжээг “чимлээ”.
Үүнийг нь хэлмэгдэгсэдийг хүндэтгэхгүй байгаа хэрэг гэж хүлээн авсан ч болно. МАН улстөрийн хэлмэгдүүлэлтийн тухайд одоо болтол уучлал гуйхаас татгалзсаар ирсэн. УИХ-д насаараа шахуу суусан архагууд нь хэдэн “шинэковууддаа” төсөв мөнгөний бодлого гэх мэт ойлгохгүй зүйлийг нь тайлбарлаж зовж байхын оронд ойлгохоор нь төрийн албаны хувцаслалтын “дресс код” гэгчийг заагаад өгчихвэл дээр сэн…
NUUTS.mn
URL: