ГХЯ: БНАСАУ-ыг цөмийн туршилт хийсэнд Монгол Улс гүнээ харамсч байна

БНАСАУ-ын зүгээс энэ сарын 9-ны өдөр цөмийн туршилт хийсэн явдлыг дэлхий нийтээр буруутгаж байгаа.

3089

Үүнтэй холбогдуулан манай улсын Гадаад харилцааны яамнаас  мэдэгдэл гаргаж, энх тайван, аюулгүй байдлын төлөө тууштай байр суурьтай байхаа илэрхийлжээ.

Уг мэдэгдэлд, ”БНАСАУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг зөрчиж, 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр цөмийн туршилт хийсэнд Монгол Улс гүнээ харамсч байна.Энэ нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад сөргөөр нөлөөлж байна. Монгол Улс Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг сахих, эл чиглэлээрх олон улсын яриа хэлэлцээг урагшлуулахын төлөө тууштай байр сууриа дахин нотолж байна” гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих