АН Монголын улстөрд жинхэнэ Сүүдрийн Засгийн газрын түүхийг бичиж дийлэх үү?
Өнгөрсөн дөрвөн жилд олуулаа байж байгаад саяны сонгуулиар цөөхүүлээ ирсэн АН-ынхан УИХ дахь бүрэлдхүүнээ өргөжүүлэх шийдвэр гаргаад байгаа. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өргөтгөсөн хуралдаан хийж, бүлгийнхээ дэргэд Зөвлөхүүдийн зөвлөл байгуулж, тэндээ З.Энхболд, Н.Алтанхуяг, Р.Амаржаргал нарын нөхдүүдээ дуудаж авчрахаар болсон билээ. Цаашлаад сүүдрийн засгийн газар байгуулах асуудлыг хөндөнө гэх мэдээлэл бас бий. Ер нь бол сөрөг хүчингүй болсон тохиолдолд сүүдрийн засгийн газар гэдэг юм бий болдог жишиг бий. Ерөөсөө Сүүдрийн засгийн газар гэдэг нь улс төрийн бодлого боловсруулж, ард түмэнд хүргэхийн тулд сөрөг хүчний байгуулдаг байгууллага гэх тодорхойлолт бий.
Гадны жишээг харахад, Англид сөрөг хүчний хамгийн том намын дарга нь сүүдрийн ерөнхий сайд болдог бөгөөд тус намаас парламентад сонгогдсон гишүүдээс сүүдрийн засгийн газрыг бүрдүүлдэг. Сүүдрийн засгийн газар нь төр, эрх баригч хүчний байгуулсан албан ёсны засгийн газрын бодлоготой санал нийлэхгүй асуудлуудын талаар өөрсдийн байр суурийг тусгасан бодлого боловсруулдаг байна.Улс төрд төр солигдох үед сөрөг хүчин байсан нам, эвсэл нь улс төр, эдийн засгийн асуудлуудын талаарх бодлогоо боловсруулсан байх хэрэгтэй байдаг. Иймээс Англид сүүдрийн засгийн газарт зориулан төсөв баталж, тусгай өрөө гаргаж өгдөг байна. Сонгуулиар сөрөг хүчин ялсан тохиолдолд сүүдрийн засгийн газрын гишүүдийн ихэнх нь албан ёсны засгийн газрын харгалзах албан тушаалд томилогддог аж.
За харин манай тухайд бол Иргэний Зориг-Бүгд Найрамдах Нам 2004-2006 онд сүүдрийн засгийн газар байгуулж ажиллаж байсан түүх бий. Гэхдээ тэд зөв голдиролоор яваагүй. О.Бум-Ялагч эрхэм хэлэхдээ “-Хэрэв улсын төсөвт тусгагдаад тодорхой хэмжээний санхүүжилт авч байгаа бол мөнгө өгч байгаа байгууллагынхаа хяналтад орчихдог. Тухайлбал, “Талх өгч байгаа гарыг цохиж болохгүй” гэж үг бий. Тэр утгаараа мөнгө өгч байгаа байгууллагыг хянаж чадахгүй болно. Тэгсхийгээд шоу маягийн юм болоод дуусна. Иргэний Зориг намынхан сүүлдээ сонгууль руу дөхсөн юм болоод явчихсан шүү дээ. Өөрөөр хэлбэл, бид засаг барьж чадна гээд ярьж эхэлсэн шүү дээ, сүүлдээ. Тиймээс улстөрийн карьер хөөж, өөрсдийн хийх ёстой Сүүдрийн Засгийн газрын хяналтыг орхигдуулсан нь харамсалтай. Улстөр мэдэхгүй, нийгмийнхээ үүрэг зорилгыг мэдэхгүй хүмүүс тийшээ орчихоор шоудаад байдаг. Өнөөдөр албан тушаалын төлөө яаж алалцаж байна вэ. Бид алдаанаасаа суралцаж явах ёстой.” хэмээн хэлсэн нь бий.
Ер нь бол манай улстөрд сүүдрийн засгийн газрыг байгуулаад, цэвэр үйл ажиллагаа явуулж ирсэн жишиг үгүй тул АН-ынхны тухайд чадах уу гэдэг асуулт бас л араасаа анхаарлын тэмдэг дагуулж байгаа юм. Гэхдээ эрх баригчдын бодлого, шийдвэр буруу байгаад байвал сүүдрийн засаг газар эрүүл саруулаар асуудлуудыг харж, хий хоосон улстөржүүлэхгүй байвал хэрэгтэй эд байхыг үгүйсгэхгүй л дээ.
Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
замын цагдагийн урд талийн нархан хотхоний 51 байрны гомо мөнхөө чи манай байрыг бузарлахаа боль ичиж амьдар байрний банди нар залуусыг зүгээр байлга