Давхар иргэншлийг зөвшөөрсөн хуультай болно
Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, төрийн бус байгууллагуудын II чуулга уулзалт боллоо. Энэхүү уулзалтаар Хилийн чанадад суугаа иргэдийн эрх, иргэншлийн асуудал хурцаар тавигдав.
Сүүлийн 16 жилд гадаадад 4400 орчим монгол хүүхэд мэндэлжээ. Төрсөн улсынхаа хуулиар хүүхдүүд тухайн улсынхаа иргэн болдог бол аав ээжийнхээ харьяаллыг дагаж Монгол Улсаараа овоглох эрхтэй. Гэхдээ Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй юм.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Монголдоо ирдэг, ах дүү нартайгаа уулздаг, монголтойгоо хэлхээ холбоотой байхын тулд монгол иргэнээрээ үлдмээр байна гэдэг хүсэлтийг гадаад дахь монголчууд ихээр тавьдаг. Монгол Улсын харьяатын тухай хуулиар давхар харьяаллыг манайх зөвшөөрдөггүй. Гэтэл хүссэн ч, хүсээгүй ч давхар харьяалал бий болдог. Энэ асуудалтай холбоотой МУ-ын Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл бий. Удахгүй Мэргэжлийн Засгийн газар давхар иргэншлийг зохицуулсан хуулийн төсөл боловсруулж өргөн барина. Энэ асуудлыг нэг тийш нь болгоно” гэлээ.
Г.Эрдэнэзул /FACT.MN/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хол очиж хуцаарай за