Сэрэмжлүүлэг:Хадлан хадахаар гарсан хоригдол оргожээ
ШШГЕГ-ын харъяа Хэнтий аймаг дахь Хорих 0419 дүгээр ангиас нэгэн хүмүүжигч оргосон хэрэг гарчээ. Эл хэрэг хоригдлуудаар улсын фондны өвс хадуулж байх үед гарсан бөгөөд 30 настай ялтан Д гэгч оргон зайлсан байна.
Тэрээр хулгайн гэмт хэрэг үйлдэж, Эрүүгийн хуулийн 145.2 дахь зүйл ангиар шүүхээс 2.3 жилийн ял авч, хоригдоод гурван сар болж байжээ. Д өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа юм байна.
Түүнийг орон даяар эрэн сурвалжилж байгаа аж.
URL: