Аз нь шовойсон ч хөл тавих зайгүй цэцэрлэгүүд

14302363_611510502363763_1606293060_nАзтан болж арай хийж цэцэрлэгт багтсан бяцхан үрс яг үнэндээ азтан шиг байж чадахгүй байна. Хоёрхон багштай нэг ангид жаран хүүхэд дөрвөн хананы хэдхэн метр квадратад чадан ядан багталцалцаж байгаа нь үнэхээр давчидмаар… Эцэг эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулах гэж бөөн асуудал болж нэг бүртгүүлдэг. Гэтэл санаа амарч тайван сууж чадахгүй байгаа нь харамсалтай. Цэцэрлэгт орж чадаагүй хүүхдүүд гэртээ цоожлуулна эсвэл хэн нэгэн нь харж үлддэг. Даац хэтэрсэн цэцрлэгийнх нэг ангид олон хүүхэд байдгаас үүдээд асуудлууд олон гардаг. Жишээлбэл: Ариун цэврээс авахуулаад хоол хүнс гээд нилээдгүй хүндрэл тулгардгийг нуух юун. Монголын минь үрс маш олон болох болтугай гээд байдаг хэрэг дээрээ тулахаар цэцэрлэгийн асуудлаа шийдээд өгчихөж чадахгүй байгаа нь Монголын эмгэнэл. Боловсрол, шинжлэх ухааны яам, Үндэсний Статистикийн Хороо, Нийслэлийн боловсролын газар болон аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газруудаас авсан мэдээлэлд үндэслэн боловсруулсан доорхи судалгаа харуулсаар байна. Монгол Улсад өнгөрсөн оны байдлаар Ерөнхий Боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролд хамрагдах нийт 776,614 хүүхэд байна гэсэн дүн уг судалгаагаар гарсан бөгөөд тэдгээрт ноогдох сургууль, цэцэрлэгийн барилгын хүчин чадал нийтдээ 472,082 хүүхдийнх юм. Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдүүдийн насны хязгаарыг 3-17 насны хооронд гэж тооцвол улсын хэмжээнд 2015 оноос 2026 он хүртэл сургууль, цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн тоо тогтмол өсөх хандлагатай байна. Гэтэл УИХ 76 гишүүний суудаг танхим хэдэн метр квадрат вэ? 76 бяцхан үрсийн өдөржин өнжих цэцэрлэгийн талбай хэр хэмжээний билээ хэн хүнгүй дотроо бодолцмоор!!!   Н.Гэрэлтуяа /BOLOD.MN/


URL:

Сэтгэгдэл бичих