Монголчуудыг өртэй амьдрах хувь заяаг АН-ын эрх баригчид бэлэглэсэн
Төсвийн тодотголыг ойрын өдрүүдэд хэлэлцэж шийдвэрлэхээр УИХ ажиллаж байна. УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар хуралдаж буй ээлжит бус чуулганы гол зорилго нь төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх юм.
Улсын данс улайж, хөрөнгө мөнгөний асуудал тулгарч асуудал бүхэлдээ хүндхэн байдал руу шилжээд байна. Сангийн сайд ажлаа авсан даруйдаа мэдээлэл хийж төсвийн алдагдал хэрээс хэтэрч, валютын нөөц дуусч, төрийн албан хаагчдын цалингаа тавьж чадах уу, үгүй юу гэдэг дээрээ тулсан байгаа талаараа учирласан.
Тиймээс Засгийн газраас цалин бууруулж, тэтгэвэрт гарах хугацааг нэмэх, татваруудыг нэмэх зэрэг олон шийдвэрийг тусгасан төсвийн тодотгол өргөн барьсан. Өнгөрсөн хугацаанд хангалттай яригдаж байгаа дарга нарын хэтэрхий өндөр зардлыг танаж иргэдийнхээ идэх талх, сүүний мөнгийг хэвээр үлдээх нь хамгийн зөв алхам болох учиртай. Нөгөө талаараа “Элгээрээ хэвтээд” буй эдийн засгийг хамгаалж үлдэх сүүлийн гарц ч байж болох байв. Гэсэн хэдий ч МАН-ын бүлэг хоёр ч удаа ээлжит бусаар хуралдаж төсвийг хэлэлцээд эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед иргэдийнхээ ачааг улам нэмэгдүүлэх нь буруу гэж үзээд татвар нэмэхгүй, цалин хасахгүй байх улс төрийн шийдвэрийг гаргасан. Засгийн газар ч дээрх улс төрийн шийдвэрийг хүлээж авсан.
Гэтэл өнгөрсөн дөрвөн жилд эрх барьж байсан намын дарга нь хачин сайхан төсөв хүлээлгэж өгсөн гэх зэргээр мэдээлж байна. “Монгол Улс сүүлийн 26 жилд 4$ тэрбум өр тавьжээ. МАН энэ жил 4$ тэрбум өр тавьж ДНБ-ний 88%-д хүргэнэ” хэмээн твиттер хуудсаараа жиргэж байна. АН засаг барих дөрвөн жилийн хугацаанд Чингис, Самурай бонд гээд монголчуудыг хэдэн зуун саяын өрөнд оруулчихсан нь үнэн. Өөрөө өр тавиагүй юм шиг хүнийг өр тавих нь хэмээн ярьж хэлж байх нь зөв үү, буруу юу. Товчоор хэлэхэд, АН-ын тавьсан өр зээлээс болж “элгээрээ хэвтсэн” эдийн засгийг хөл дээр нь босгохын тулд татвар нэмж, боломжит бүх зардлаа танах. Эсвэл өр тавьж “гал” залгах арга л үлдээд байгаа. Гэвч өнөөдрийн байдлаар ямар нэгэн өр тавих талаар ярьж эхлээгүй байгаа билээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Mongoo aavj opoo toluulmeer bn .shorondoo ortsgooh yostou